ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Жаст группийн захирал Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Прокурорын байгууллагын 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийж байна. 

Шууд үзэх:

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат тус газраас хяналт тавьсан олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээллээ. 

Түүний танилцуулснаар нийслэлийн Прокурорын газар энэ оны гуравдугаар улирлын байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 570 хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт хяналт тавьсан мөрдөн байцаалтын хэрэг 5.7 хувиар, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо 9.9 хувиар нэмэгдсэн гэдгийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат онцоллоо.

Түүнчлэн 2020 оны зөвхөн гуравдугаар улиралд нийслэлийн Прокурорын газраас 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. 

Эдгээрээс олны анхаарал татсан зарим хэргийг дурдвал:

  • Цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдэх, зохион байгуулалттай гэмт бүлэглэл зохион байгуулж мөнгө угаасан Хятад улсын иргэн Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. 
  • Мөн цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилсан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан үйлдэлтэй зургаан хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. 
  • Ховд аймгийн Цэцэг суманд хууль бусаар ашигт малтмал олборлосон, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, хахууль авсан, өгсөн, мөнгө угаасан үйлдэлтэй н.Баатархүү нарын 30 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
  • Мөн ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулах замаар иргэн, аж ахуйн нэгжээс хахууль авсан үйлдэлтэй 26 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэрэг:

  • "Жи тайм" гэх хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэж, 13,386 хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулах шийдвэр гарсан. 
  • УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарт холбогдох хэргүүдийг анхан шатны шүүхээр гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн. 
  • УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажилласан байсан С.Баяр, С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргүүдийг шүүхээр шийдвэрлэсэн. 
  • Өнөөдрийн байдлаар Жаст группийн захирал Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.101] 2020/10/7
С. Бямбацогт??? С. Баярцогтуу????
0 | 0 Хариулах
x [202.126.90.122] 2020/10/7
horij yah yum ve yu bgaa buh hurungiig huraa
0 | 0 Хариулах
Зочин [196.54.16.251] 2020/10/7
Батхүү гахайг зүгээр өнгөрүүлж хэрхэвч болохгүй авсан мөнгөө хааш нь дамжуулсныг нь судалж байгаад буцааж ав !
0 | 0 Хариулах
Иргэн [203.169.48.150] 2020/10/8
Магнай трейд агуулах ШТСуудыг нь Батхүүгээс бэлгэнд авсан
0 | 0 Хариулах
ямар ноцтой мэдээ вэ??? [202.9.46.8] 2020/10/7
"ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулах замаар иргэн, аж ахуйн нэгжээс хахууль авсан үйлдэлтэй 26 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн""
3 | 0 Хариулах
Зочин [64.119.26.45] 2020/10/7
аваад шийтгэ. авилгагчид арай хэтэрхий давраад байсан юм. Монголд хагартлаа баяжаагүй томоохон улс төрч байна уу? хагартлаа баяжсан жирийн ногоочин, тариаланч байна уу?
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.107] 2020/10/7
Zamaas mungu idsen garamgai, fortuna nar yu bolson be, haroutslaga huleehgui bhu
3 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2020/10/7
Bugdene deer ni hereg uusgej ter shuugchuudruu bugdiig ni chiheh heregtei.
3 | 0 Хариулах
АРД [202.131.245.69] 2020/10/7
Жанхууд базуулсан хууль шүүхийнхэн хэргийг шударгаар шийдлээ юэ?
5 | 2 Хариулах