Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Реновирусийн ханиадаар өвчилсөн хүнд нүд улайх,нус гоожих, гүйлгэх шинж тэмдэг илэрч байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 8
iKon.MN

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/627097851549900

-Гадуур нүд улайх, загатнах шинж тэмдэгтэй ханиад элбэг байна уу. Харшлын эмчид үзүүлэхээр харшил биш гэсэн онош тавьж байна?

-Хүн амын дунд реновирусийн ханиад элбэг байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. Уг ханиадыг хүрсэн хүнд нүд улайх, нус гоожих болон гүйлгэх шинж тэмдэг илэрч байгаа.

Хэрвээ уг ханиадаар хүүхэд өвчилсөн бол улирлын томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөгөө дагаж мэргэжлийн хүүхдийн эмчид үзүүлэх шаардлагатай.

-Өмнөговь аймгийн Цагаан хад гэдэг газар ачаа тээврийн жолооч нас барсан харамсалтай хэрэг боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Шалтгааныг тогтоох зорилготой шинжилгээний хариу гараагүй байна. Одоогоор цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас ажиллаж буй.

Тухайн иргэний нь 39 настай, эрэгтэй бөгөөд БНХАУ-руу нүүрс тээвэрлэлт хийдэг жолооч байсан. Тэрбээр өчигдөр өглөө хамт байсан жолооч нартаа биеийн байдал нь тавгүй байгаагаа дуулгаад эмнэлэг явах замдаа амьсгал хураасан байна.

Мөн тухайн хүн зарим хэвлэлээр мэдээлэгдсэн шиг өндөр халуурсан зүйл байхгүй. Байнга хилээр нэвтэрч байсан учраас хоёр талд байнгын шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн хяналтад байсан.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.