Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Ханиад шуухинаа үүсгэдэг реновирус хүн амын дунд орчилд байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн үед ханиад томуу гарч байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улс томуугийн харуулдан тандалтын тогтолцооны улсын хэмжээний 156 нэгжийг төлөөлүүлэн томуугийн тандалтыг жилийн турш хийдэг. Ингэхдээ ханиад томуугийн улмаас эрүүл мэндийн байгууллагад хандсан тохиолдол бүрийг бүртгэж авна. Тэндээсээ томуугийн тохиолдлын тодорхойлолтод тохирсон өвчтөнүүдээс шинжилгээ авч, томуугийн лабораториуддаа шинжилдэг.

Долоо хоног бүр 50-60 хүнд шинжилгээ хийдэг бөгөөд үүгээрээ томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварт өвчин үүсгэгч вирусүүдийг үзэж байдаг. Сүүлийн хэдэн долоо хоногийн шинжилгээнүүдээс харвал реновирус илэрч байна. Энэ вирус шинэ биш бөгөөд ханиад шуухинаа үүсгэдэг энэ вирус хүн амын дунд орчилд байна гэсэн үг.

Тиймээс ард иргэд маань дархлаагаа дэмжих хэрэгтэй" гэдгийг хэлэв.

Вирус судлалын тандалтын дүн:

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

 

Манай оронд түгээмэл илэрдэг вирусүүдийн илрэх шинж тэмдэг, хүндрэлийг танилцуулбал,

  • Аденовирус нь нус гоожих, толгой өвдөх, гүйлгэж суулгах шинж илэрч, хатгаагаар хүндэрч, ходоод гэдэсний замын үрэвсэл үүсгэнэ.
  • Томуугийн В дэд хэв шинжийн вирусүүд халууралт өндөр, хордлогийн шинж тэмдэг түлхүү илэрнэ. Хурдан хүндэрч, уушгины хатгаа болно. Удаан хугацаагаар цэртэй ханиалгана.
  • Реновирус хамар залгиурын үрэвсэл үүсгэдэг.
  • H1N1 вирусийн халдвар маш хурдан хугацаанд уушгины хатгаа өвчнийг үүсгэдэг.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.