ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ливаны нийслэлд “атомын бөмбөг” маягийн дэлбэрэлт болсноос 70 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн шархджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Ойрх Дорнодын Ливан улсын нийслэл Бейрут хотын далайн боомтод дараалсан хоёр дэлбэрэлт болсноос 73 хүн амь үрэгдэж, олон мянган хүн шархджээ.

Хохирлын тоо цааш нэмэгдэх нь тодорхой байна. Хоёр дахь дэлбэрэлт нь илүү хүчтэй болж, агаарт улбар шар өнгийн асар том мөөгөн үүл үүсгэжээ.

Эрэг хавийн барилгууд газрын хөрстэй тэгшлэгдэж, Бейрут хот даяар хүчтэй доргилт, чичиргээ мэдрэгдсэн байна.

Ливаны эрүүл мэндийн яам одоогоор 73 хүн амь үрэгдэж, 3,700 хүн шархдсаныг бүртгэжээ.

Дэлбэрэлтийн чимээ Ливан орон даяар сонсогдоод зогсохгүй 240 км зайтай оршдог, Газрын Дундад Тэнгисийн зүүн хэсгийн Кипр аралд мэдрэгдсэн байна.

Бейрутын оршин суугчид дэлбэрэлтийг “атомын бөмбөг”-тэй зүйрлэн ярьжээ. “Атомын бөмбөг дэлбэрвэл ийм зүйл болох байх. Би амьдралдаа их юм үзсэн, гэхдээ ийм зүйлийг харж байсангүй. Бүр 1975-1990 оны иргэний дайны үеэр ч ийм дэлбэрэлт болж байгаагүй. Эрэг хавийн бүх байшин сүйрлээ” гэж Бейрутын уугуул 70 гаран настай Макрухи Ерганьян ярьж байна.

Түүний 91 настай авга ах дэлбэрэлтийн үеэр шархдаж, дараа нь нас баржээ.

Дэлбэрэлтийн шалтгаан тодорхой болоогүй ч боомтын агуулахад хууль бус тэсрэх бодис хадгалагдаж байсан байж болзошгүйг Ливаны аюулаас хамгаалах албаныхан мэдэгдсэн байна.

Ливаны ерөнхийлөгч Мишел Аун үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулж, Бейрут хотыг гамшгийн бүсээр зарлажээ. Ерөнхий сайд Хассан Диаб өнөөдрийг буюу Лхагва гарагийг үндэсний гашуудлын өдөр болгох шийдвэр гаргасан байна.

Хөрш Израйлийн засгийн газрын төлөөлөгч тус улс уг дэлбэрэлттэй ямар ч хамаагүйг мэдэгджээ.

Хэдийгээр Израйль нь Ливан улстай дайсагнасан харилцаатай байдаг ч тусламж үзүүлэх санал тавьсан байна. АНУ болон Ойрх Дорнодын улс орнууд Ливаны засгийн газарт эмгэнэл илэрхийлцгээжээ.

Сүүлийн саруудад эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Ливан улсад энэ дэлбэрэлт асар том гарз учруулж байна. Ливаны ерөнхий сайд гамшгийн дараах сэргээн босголтод тусламж үзүүлэхийг дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудад хандан уриалжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
563
Зураг
ХАРАМСАЛТАЙ
20
Зураг
ГАЙХМААР
8
Зураг
ХАХА
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БАХАРХМААР
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
89 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [112.166.154.100] 2020/8/7
Ямар аймар юм бээ 2021он хурдан гараад дэлхий нам жим болоосойбүх муухай өвчин зовлон алга болоосой
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.103] 2020/8/6
Ванга
0 | 0 Хариулах
Зочин [213.143.48.197] 2020/8/6
‏اللهم احفظ لبنان من شياطين الإنس ‎‎
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.39] 2020/8/6
Бөөн хэл амаа бэлүүдсэн эмээсээ долоогийн долоон доор авгай царайлсан эрчүүд энд бичсэн байх шив хахахө
0 | 4 Хариулах
Зочин [103.229.120.109] 2020/8/6
rrrr5t
1 | 0 Хариулах
Зочин [213.143.49.32] 2020/8/5
хезболлагын зэвсгийн агуулах дэлбэрчээ.хезболлах бол хүүхэд эмэгтэйчүүд хөгшидгүй хяддаг шайтанууд.даанч дэндүү байсан юм ингээд ливан орон хэзболшайтануудаас салах мөч ирж байна.Аллах акбар!
2 | 11 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/8/5
сайн байцгаана уу? Өнөө өглөө мэдээ,-NBC-, сонсож байхад 6 жил хадгалагдаж байсан 200700/хоёр зуун мянга долоон зуу/ хэмжээ бүхий хөрс бордоо /fertilizer/ дэлбэрчээ хэмээн мэдээлж байналээ. Ямар л олиг байхавдээ, хүний амь үрэгдээд, өчнөөн хүн шархдаад, дээрээс нь эд хөрөнгөөрөө сүйрээд. Хүж Дэлхий амгалан хүн Төрөлтөн Амарлин, Аж Төрөлт Амьдран Суулт Амьдрал Тэгширч, Хүмүүс Хөгжиж Дэгжиж Дэвжиж Дээшилж Мандаж, Номтой, Эрдэмтэй, Энэрэл Нигүүсэл Хайр гэх Эрхэм Чухам Чухаг Нандингаа Хас Хаш Чанд Дээдэлдэг Оую-Ухаан-Төр-Сүлдээ Асгаж Гээлгүй Орхигдуулдаггүй Үлдээдэггүй л Байгаасай. Өөр ч хүсэх юм алгадаа.
4 | 3 Хариулах
Зочин [213.143.49.32] 2020/8/5
зэвсгийн агуулах миний хөө
1 | 3 Хариулах
хха [202.126.89.233] 2020/8/6
200700 хэмжээ гэж ямар хэмжих нэгж байнаа ац минь худ мэдэмхийрээд. Угтаа бол 2700 гаруй тонн аммонит нитрат гэх шатамхай бодис дэлбэрсэн.
1 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/8/6
сайн байцгаана уу, 213.143.49.32 болон 202.126.89.233 нараа? 1: Мэдээлэл авсан NBC-ээр хөрсний бордоо гэж тодотгосонг дуугарсан юм шүү. Чухамдаа бол 2 янзын зориултаар ашиглаж хэрэглэж болдог юмдагуудаа. Нэг нь зэр зэвсгийн хэрэгцээнд, нөгөө нь хөрсний бордоонд гэж. 2: Хэмжигдэхүүний тухайд Америкийн хэмжигдэхүүний нэгжүүд Монголчууд Бидний хэрэглэдэг Европын хэмжигдэхүүнээс өөр байдаг болохоор энэхүү тоон үзүүлэлтийг Бидний хэрэглэдэг хэмжигдэхүүний үзүүлэлтэд шилжүүлээгүйнхээ улмаас #хэмжээ бүхий# гээд бичвэрлэчихсэн нь үнэн. Бидний хэрэглэж ашигладаг хэмжигдэхүүний нэгжээр бол 2700 ялимгүй гаран бүхий тонн юм шиг байналээ. Яг статистик тоон үзүүлэлтийг нь бол мэдэхгүйээ. Эндүү ташаа, алдаа мадагтай ойлгосонгоо бичвэрлэсэн бол та бүхнээс уучлал хүсье. Уучлаарай.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.12] 2020/8/6
Basca Feiza таны бичлэгийн хэв маяг уншихад ядаргаатай нуршуу ч юм шиг холбоо болоод сул үг нэн их хэрэглэсэн нь төвөгтөй байдаг хэрнээ утга нь бас гүйэ яахавдээ нэг их онц сонингүй байхымаа, гэхдээ тэвчээртэй дахин дахин нуршадгыг нь сайн талд тооцож хэлэх нь зүйтэй байх
1 | 0 Хариулах
Irgen [103.57.92.194] 2020/8/5
Livaniig chin bur yduuviin yduu navs bolcon uls geel yriad bsn yuun mongol yuun utaanbaatar jinhene hogjcon gazar bna shdee barilga baiguulamj buh yum ni. Bid chin afrikiin haruudaas doloin dor buur tavican sapi yvcan ulsad amidarch bgaan bna shdee malnuudaa
12 | 2 Хариулах
Зочин [43.242.243.87] 2020/8/5
argagui shde mongol yalna geed buh tusluudee nuraagaad baival yaduu boldog yum zogsoo zaigui l battulga yostoi jinhene mongol er hun mongol yalna gee biz de odoo haana yaj hotsorsonoo oilgoson uu.
4 | 2 Хариулах
Зочин [122.201.22.90] 2020/8/6
bid ingj yrihiiha orond shinechlelt hiij eh ornoo hogjuuleh ystoi shude hamgiin naad zahn amin huwia hicheesen bertegchin zangaa
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.118] 2020/8/5
ene lalriin 5 alhamiin zaitai baigaa klonkuud ingej delbereesei. gehdee hunii ami uregdehguigeer ?
3 | 11 Хариулах
Суннит иргэн [2.136.17.240] 2020/8/5
суннит иргэн 8 цагийн өмнө 88.20.141.208 хезболлах ингээд доошоогоо орлоодоо. Эртний хүчирхэг перс орныг дахин амилуулах гэсэн хүсэл нь лөөлөө боллоо.ирак иемэн..гээд суннитуудыг даанч их хядсан даа?.юм гэж хүний хүслээр болдоггүйг харуулсан сайхан гялалзсан жишээ боллоо.суннитуудад ногоон гэрэл асаж зам нь засагдаж эхэллээ
4 | 4 Хариулах
Суннит иргэн [2.136.17.240] 2020/8/5
СУРА-30 30:1 АЛЯФ-ЛЯМ-МУМ 30:2 ДОРНОД РОМЧУУД 30:3 ОЙРЫН НУТАГТ ЯЛАГДВАЙ.ГЭВЧ ТЭДНИЙГ ЯЛСНЫ ДАРАА 30:4 НЭГ ИХ УДАХГҮЙ ӨӨРСДӨӨ ЯЛАГДАХ БОЛОЙ.-УРЬД БАЙСАН,ЭДҮГЭЭ БУЙ,ХОЖИМ БОЛОХ ЛУГАА АДИЛ АЛИВ БҮХНИЙ ШИЙДЭЛ АЛЛАХЫН ЭРХЭНД БУЙ БӨЛГӨӨ.ТЭР ӨДӨР СҮСЭГТЭН НАР 30:5 АЛЛАХЫН ТУСЛАМЖИНД ХӨХИН БАЯСМУЙ.ТЭР БЭЭР ГАГЦХҮҮ ӨӨРИЙН БОЛГООН ТААЛСАНД ТУСАА ХАЙРЛАДАГ БИЛЭЭ.АЛЛАХ,ЧИНХҮҮ ХЭМЭЭВЭЭС,АГУУ БӨГӨӨД МАШИД НИГҮҮЛСЭГЧ БУЮУ! 30:6АЛЛАХЫН ТААЛЛААР ЭНЭ ТОХИОМУЙ-ТЭРБЭЭР ӨӨРИЙН АМЛАЛТЫГ ҮЛ ӨӨРЧИЛМҮЙ-ГЭВЧ ОЛОНХИ ХҮМҮН ҮЛ МЭДМҮЙ. -э.нэ аяа бол исламын шашны эхний дэлгэрэлтийн тухай ирээдүйг бичсэн аяа юм. ромчууд персүүд хоорондоо байлдаж хүч нь суларч байхад мусалманууд яг тэр үед нь анхныхаа алхмыг тавьж ялалт байгуулж байсан байдаг. 609-630 оны хооронд 20 жилийн дотор персүүд ромчууд байлдаж байсан ч 636 он гэхэд Омар Хаттабын гарт ромчууд персүүд 2аа нэгэнт орсон байдаг.одоо ч яг ижил зүйл давтагдаад байгаа нь гайхалтай.Сураг Ромчууд гэж нэрлэсэн яагаад персүүд гэж нэрлээгүй юм бол?!учир нь ромчууд эцсий
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.19] 2020/8/5
Аммониум нитратыг аюулгүй ажиллагааны стандарт үл тоомсорлосон байдлаар 6 жил хадгалж байсан. Тэгээд өчигдөр тэнд гагнуур хийж байгаад оч үсэргээд тэгээ л дэлбэ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.75] 2020/8/5
100гаруй хүн нас барж 4000 гаруй хүн бэртэж гэмтсэн гэсэн
0 | 1 Хариулах
Зочин [122.201.24.114] 2020/8/5
2020 year fucked up man
12 | 0 Хариулах
Зочин [202.21.108.196] 2020/8/5
Моогон уул ч уусээгуй ээ зугээр. Тэсрэлтийн долгион хуч асар их байсаан.
1 | 3 Хариулах
T [202.9.46.64] 2020/8/5
Hha uul bish vvl gj bga bzde t1
2 | 2 Хариулах
Z [202.126.89.159] 2020/8/5
Eregtei xvnii [хориотой үг] bas moogon xelbertei baidag
1 | 0 Хариулах
Зочин [192.82.70.1] 2020/8/5
Hutsaaad baiagaa heluuu ve llr chin
0 | 0 Хариулах
Nezuko Kamabo [66.181.161.106] 2020/8/5
Ямар харамсалтай юм бэ хүнийг хорлох зүйлийг хүн өөрөө бүтээдэг ийн том жишээ байна байгаль эхээс заяасан зүйлийг бид сүйтгэж байна энэ харамсалтай биш гэж үү
0 | 0 Хариулах
Үнэн хаана байна үнэн [202.126.89.159] 2020/8/5
Манай тэц-3 тэц-4 хэзээ нэг ингэх болдоо ашиглалтых хугацаа өнгөрчихсөн хүчин чадлаа хэтрүүлээд тултал ажилж байна өвөл асуудал гарвал монгол улаанбаатар маш том асуудалд ороход маш ойрхон байгаа шүү
26 | 2 Хариулах
Зочин [66.181.161.63] 2020/8/5
Мэддэг ажилдаг мэргэжлийн хүмүүс хамтраад асуудал болгож тавих ёстойн бндаа
0 | 2 Хариулах
Зочин [202.126.90.82] 2020/8/5
Нэг л их мэдсэн хүн сайн уншсан бол 2700тонн нитрат болон тэсрэх бодис дэлбэрсэн болхоос ийм хүчтэй дэлбэрэлт today Монголд болохгүй тайван унт. Станц хэзээ ч ийм хүчтэй дэлбэрэхгүй амлая хха
2 | 0 Хариулах
Зочин [192.82.71.111] 2020/8/6
Usnii uuraar ajilladag biz dee. Yu ni delberne gej?. Tuldeg nuurs ni uu?. Tehnikee archdag spirt ni uu?. Haluun us ni l zad yavj oir haviinhan ni tulegdej medeh yum.
2 | 0 Хариулах
Зочин [43.228.131.113] 2020/8/5
Бичлэгийг эндээс үз: https://youtu.be/2Nc4W3JeFrI?t=3
5 | 33 Хариулах
Зочин [139.5.219.88] 2020/8/5
цөм шаалаадаа
5 | 10 Хариулах
Jasper [106.101.193.162] 2020/8/5
orosuud l sejigteidee...
5 | 4 Хариулах
Зочин [66.181.161.54] 2020/8/5
Америк?!
2 | 1 Хариулах
Зочин [150.129.141.105] 2020/8/5
Еврей нар бяц авлаа даа
4 | 9 Хариулах
Зочин [202.21.110.234] 2020/8/5
Еврей гэж чи яаж мэдэж байгаа юм.
5 | 0 Хариулах
Зочин [203.97.23.190, 124.248.141.107] 2020/8/5
Mongold meregjliin hyanalt ajilaa dutuu hiisnees bolj enenees baga ch garz hohiroltoi avaar bolohviidee? Horoolol, 100 ailuudaar yamar ih hiin gaz, geh met standart hangahgui ajil hiideg gazruud ihshuu......
5 | 1 Хариулах
mergejliin hyanalt [139.5.216.154] 2020/8/5
ene delberelt aguulahad hadgalj bsan ih hemjeenii amunnium nitrite delbersen shu.propane ntr arai ch ingej delberkue
1 | 2 Хариулах
tiim geju [202.70.36.122] 2020/8/5
5kg bollon 9 davhiig tsuulsan tuuhte
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.123] 2020/8/5
Iim delbereltend 73 han hvn vhej haragdaach hydlaa hytsaad
5 | 18 Хариулах
Зочин [122.201.22.123] 2020/8/5
73HAN??!?!
1 | 1 Хариулах
Зочин [192.82.74.65] 2020/8/6
Aanha 73000 hun uhsen c bj magad barilguudig hiistel ni awj bgzde
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.119] 2020/8/5
Энэ бичлэг хийж байсан нөхөр хол байгаа юм чинь аюулгүй гэж бодоод бичлэг хийж байтал ингэхээр нь үхтлээ айсан байх даа
5 | 1 Хариулах
Зочин [192.82.75.208] 2020/8/5
засмал замыг нь Хүрэлсүх гээд оркыг өөрийг нь аваачиж сүйтгүүлсэн одоо төмөр замыг нь сүйтгүүлэх нь. ху жаа зам гэж ямар олигтой төмөр зам байдаг юм.
2 | 7 Хариулах
Зочин [150.129.140.138] 2020/8/5
Далийгаад байгаарай
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.35] 2020/8/5
Хүний буруутай үйл ажиллагаа, хадгалалтын горим, стандарт алдагдсанаас л болсон осол болов уу даа. Өмнө нь Тианжины тэсрэлт гэж аммониум нитратаас (аммиакийн шүү) үйдэлтэй нүсэр дэлбэрэлт болж байсан. Хөдөө аж ахуйд бордоо, үйлдвэрлэл, уурхайд тэсэлгээний материал болгож дэлхийд өргөн ашиглагддаг. 2750 тонн аммониум нитрат тэсэрсэн гэхэд, Тианжины тэсрэлт 800 тонн аммониум нитрат байсан. Нийслэл хотдоо ийм их хэмжээний тэсрэх материалыг 6, 7 жил хадгалчихаж болж л байгаа юм байх даа.
5 | 0 Хариулах
Зочин [139.5.216.154] 2020/8/5
busad ulsuud ch gsn surgamj awaad ter asuudlaa shiideh blgu de. manaid bol ene petrol stationuud l arai bga
4 | 0 Хариулах
zochin [49.0.170.162] 2020/8/5
Мэдээж сургамж авалгүй л яахав дээ, Чернобылийн дэлбэрэлтээс болж дэлхий дээрх маш олон АЦСтанцууд тоноглолууддаа засвар үйлчилгээ хийсэн байдаг, ямарваа нэгэн гамшиг заавал сургамж дагуулдаг шүү
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.83] 2020/8/5
Гадны нөлөөгүй ливан оркуудын тэнэглэлээс болсон юм бол юундаа сүржигнээд байгаа юм бэ энэ америк айкон 2
1 | 1 Хариулах
Зочин [192.82.71.111] 2020/8/6
Delhiin medee mal mini. Mongolchuud delhiid yu bolj baigaag medehgui amidraad baih yostoi yu?
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.208] 2020/8/5
одоо нөгөө авилгагчид нь өөрт орох ашгаа бодоод төмөр зам тавина гээд уналаа. 80 жил ингээд болоод байсан юмыг болгохыг нь байлгачихвал ЕС-н толгойг ав.
0 | 3 Хариулах
Зочин [192.82.71.111] 2020/8/6
Za yu gej dee. Mongold tavigdaj baigaa zam. Ted nar uhsen ch ter zam baij l baina. Ireeduid hereg boloh bolno.
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/8/5
Тэнгэр минь. Юу л болоод байнадаа.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.78] 2020/8/5
Ерөнхий сайд аа, төмөр замаа хурдан Богд уулын урдаар тавиачээ! Галт тэргээр зөөж байгаа аюултай бодисууд дэлбэрвэл УБ Бейрут шиг юм болно ш дэ.
4 | 2 Хариулах
Зочин [103.136.254.8] 2020/8/5
ok
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.208] 2020/8/5
за балайраад сүржигнээд бай.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.75.208] 2020/8/5
бас төмөр зам тавина гэж мөнгө идэх нь .
2 | 1 Хариулах
Зочин [182.160.38.198] 2020/8/5
Энэ ч балайрал биш шүү. Аюултай ачааг хотоос холуур л явуулах. Хэрэгтэй. Мөнгийг бол тэртэй тэргүй иднэ цаадуул чинь.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.71.111] 2020/8/6
Ali deerees hoish yarigdaj, mash udaan hoishlogdoj, hereldej baigaa asuudal. Haaguur yu hiij baigaad meddeggui yum be. Eh ornii chini asuudal shuu dee.
0 | 0 Хариулах
Хүрэлсүх [202.126.88.35] 2020/8/5
За ойлголоо
1 | 0 Хариулах
Зочин [192.82.71.111] 2020/8/6
Teruugeer hortoi bodis zuunu gej hen ch heleegui. Chiglel ni ord baidag gazruudiig dairsan. Tumurzam barihad ali hot, orduudaar dairah, ireeduin tuluvlulttei holbootoi baidag. Chuham tegej ediin zasagtaa tus dem bolno. Setgeliin huurluur durtai gazraaraa tavidaggui yum. Neg sumaar 2 tuulai agnahaar tumur zamaa tavih yostoi. Ireeduin humuusig bodoh yostoi. Tumur zam baitugai neg muu uilchilgeenui gazriin bairshliig hurtel ashigtai bailgahiin tuld mathematic tootsoogoor oldog yum. Uurhai enee ter bol bur yariad ch hereggui, shirheg ch bairshil ni mathematic tootsooguigeer bii boldoggui.
0 | 0 Хариулах
Зочин [39.7.231.109] 2020/8/5
Himiin bodisiig zoriulaltaarni hadgalahgui bol iim ym bolno
5 | 0 Хариулах
Мустафа [202.126.89.159] 2020/8/5
Зориулалтын газар гэж ямар юм байдгийн
0 | 4 Хариулах
Зочин [103.212.119.197, 165.225.110.204] 2020/8/5
Тэр их аммиакын шүүний бордоог 2013 оноос хойш хэрэглэж байхгүй энэ их хүн амьтан ихтэй газар ийм удаан хадгалж байдаг яасан хариуцлагагүй аймаар хүмүүс вэ? Ядаж байхад яг тэнд нь гал гарчихдаг нь ч юучив дээ.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.75.208] 2020/8/5
удаан хадгалаад халуун газар нь чийгшилт нь алга болоод тэсэрч дээ.
1 | 0 Хариулах
Зочин [2.136.17.240] 2020/8/5
зэвсгийн агуулах миний хөө
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.208] 2020/8/5
нитрат аммони, нөгөө ху жаа нараар их ногоо ттариулбал яваандаа газар үр шимгүй болоод ийм юмаар бордох гэсээр байтал дэлбэрчих ү хэх бололтой
5 | 0 Хариулах
Зочин [43.242.243.87] 2020/8/5
hurgugchind hiideg amiak delberdeg gesen ug uu
1 | 0 Хариулах
badarch [66.181.182.149] 2020/8/5
Tiiim hvchtei bolson bol yasan stoohon hvn vhdeg yum
0 | 4 Хариулах
Зочин [48.82.29.114] 2020/8/5
хүүрнүүдийг нурангинаас гаргаж ирээгүй байна. өнгөн хэсэг нь энэ шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.84] 2020/8/5
Энэ бичлэг хийж тавьсан хүн нь орчны чимээ байгаа хэрнээ ямарч авиа гаргахгүй яг л өөрөө тэслэх бөмбөг тавьчихаад яахыг нь харж байгаа хүн шиг...
5 | 19 Хариулах
Зочин [66.181.180.243] 2020/8/5
aimaar delberch bnshdeee neereeeee
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.84] 2020/8/5
Ээ бурхан минь, ямар аймаар юм бэ
1 | 0 Хариулах
Зочин [154.20.195.199] 2020/8/5
Mossad-iin oroltsoo baigaag uguisgeh argagui. Hen medlee!
3 | 4 Хариулах
Зочин [192.82.73.210] 2020/8/5
За чи очоод мөрдөөд наадахаа батлачих тэхүү
3 | 3 Хариулах
Зочин [154.20.195.199] 2020/8/5
Heruulch durak vee, duugui unshaad ungruhiin orond......
3 | 1 Хариулах
B [66.181.161.105] 2020/8/5
OMG YAMAR AIMAR YUM BE
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.178] 2020/8/5
2015 ond Tianjind bas iimerhuu delberelt bolson. Youtube deer Tianjin explosion geed haival garaad irne.
7 | 0 Хариулах
Gust [202.131.229.146] 2020/8/5
2750 тонн аммонийн нитрат
5 | 0 Хариулах
asd [51.15.252.122] 2020/8/5
аммиакийн шүү хичнээн их хэмжээгээр байгаад тэсрэх бүрэлдэхүүн байхгүй бол яагаад ч тэсрэхгүй л дээ
0 | 0 Хариулах
1 [202.179.13.130] 2020/8/5
Хэрэв хангалттай хэмжээний дулаан үүсвэл детонаци явагдаж тэсрэнэ. Хамгийн анх бордооны зориулалттай шүү ачсан усан онгоц дэлбэрснээр аммиакийн шүүг тэсрэх бодис болгож болно гэж мэдсэн байдаг.
3 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2020/8/5
хамгийн анхны аммиакийн шүүний тэсрэлтийг хаана хэзээ болсон талаар судлаарай тэгвэл ойлголт чинь өөрчлөгдөж магад...
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.35] 2020/8/5
Өндөр температурт тэсрэнэ шүү дээ. Тэр сүүлийн тэсрэлт болохоос өмнө гал дотор энд тэнд гялалзаад байгаа биз. Маш олон жижиг тэсрэлтүүд явагдаж байна. Энэ нь орчны температурыг богино хугацаанд үлэмж нэмэгдүүлснээс болоод өдөөгчийн үүрэг гүйцэтгэчихлээ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.119] 2020/8/5
Тэр усан онгоцноос чинь бүр өмнө Монголчууд анх тэсрэх бөмбөг зохиосон. Эндээс сонс 14.50 минутаас хойш https://youtu.be/Y9ed91PvZjE
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.119] 2020/8/5
Боорчу жанжны түүх 7-р хэсэг 14.50 минутаас сонс
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.67] 2020/8/5
thh
0 | 0 Хариулах
Gustov [202.131.229.146] 2020/8/5
Le 2020
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.88] 2020/8/5
ammonium nitrate гэнэ үү тийм бодис агуулахад нь 6 жил удсан гэсэн мэдээ яваад байна лээ. Яасан айхтар бодис вэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2020/8/5
аммиак гэсэн үг
0 | 0 Хариулах
Зочин [202.21.116.171] 2020/8/5
Тэсрэх бодисын түүхий эд болон хөрсний бордооны зориулалтаар ашигладаг.
1 | 0 Хариулах