Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Хөгжлийн банкны дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох эрүүгийн хэргийг анхны шатны шүүхэд буцаах шийдвэр гаргажээ.
Ингэснээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр болж байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!