Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн 31.1 мянган хүн байгаагийн 63.6 хувь нь ажилгүй, үлдсэн нь ажилтай боловч ажлаа солих гэж байгаа хүмүүс ажээ. Харин 4,700 хүн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.9% өссөн үзүүлэлт.
Зураг. Бүртгэлтэй ажилгүй иргэд
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны тавдугаар сард шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн 54.4 хувь нь ажлаас халагдсан болон чөлөөлөгдсөн иргэн байна.
Улсын хэмжээнд бүргэлтэй ажилгүй иргэдийн 54.6 хувийг 15-34 насны залуус эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо танилцууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!