Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: ОУВС-ийн хөтөлбөрт дахин хамрагдах талаар ойрын үед олон нийтэд зарлана

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хоёр дахь шатны арга хэмжээгээ өчигдөр(тавдугаар сарын 6-нд) танилцуулах үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-ийн хөтөлбөрт дахин хамрагдахаар гэрээ хэлцэл хийж байгаа талаар хэллээ.

Тэрбээр "Тавдугаар сарын 24-нд ОУВС, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр албан ёсоор дуусгавар болно. Засгийн газар хөтөлбөрийн хэрэгжилтийг 80-85 хувьтай буюу "Амжилттай хэрэгжсэн" гэж дүгнэж байгаа. 

Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОУВС-д дахин орох гэрээ хэлэлцээрийг хийгээд явж байна. Удахгүй, ойрын үед олон нийтэд зарлана" гэв.

Манай улс 1991 оноос хойш ОУВС-ийн Стэнд бай, ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах зэрэг нийт таван хөтөлбөрийг хэрэгжүүлж, 195.7 сая зээлийг авч, ашигласан.

Харин энэ удаагийн зургаа дахь хөтөлбөр 36 сарын хугацаатай үргэлжлээд ийнхүү дуусаж байна. 

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/2358895037736460/?t=0