2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S30
14°
13:00
S30
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ-ын мэдээлэл, зөвлөгөөг хүргэх "Цахим зөвлөх" портал сайт ажиллаж эхэллээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

​Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.helper.eec.mn портал сайт ажиллуулж эхэллээ.

Дээрх сайтаас теле хичээл, зөвлөмж, жишиг даалгавар, Элсэлтийн ерөнхий шалгалтын журам болон ЭЕШ-тай холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллийг нэг дороос авч болно. Мөн энэ сайтад хандан сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг бүрдүүлээд байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан 1,540 минутын 77 цагийн хичээлийг гуравдугаар сарын 9-нөөс эхлэн бүх телевизүүд нэвтрүүлж байна. ЭЕШ-ын ямар даалгаврууд дээр шалгуулагчдын гүйцэтгэл ямар түвшинд байсан, бэлтгэгдсэн багш нар хэрхэн зөвлөгөө заавар өгөхийг энэхүү теле хичээлүүдээс Та бүхэн анхаарч, суралцаарай.

Тун удахгүй 12 дугаар ангийн хүүхэд бүрт ЭЕШ-ын дүрэм журам, жишиг даалгавар бүхий Гарын авлага хэвлэн хүргэнэ. Гарын авлагыг DVD дагалдах бөгөөд дээрх бүх Теле хичээлүүд, видео зөвлөмж, даалгаврын санг энэхүү DVD-нд багтаасан байх юм байна.

ЭЕШ-д зөвхөн 12 дугаар ангийн агуулга ирдэггүй. Иймд суралцагчид 10, 11 дүгээр ангийн Теле хичээлүүдийг үзэж өмнөх мэдлэгээ бататгах сэргээн санахыг зөвлөж байна.

Хорио, хөдөлгөөний хязгаарлалтыг энэ хугацаанд бүрэн дунд боловсролын 1,653 цагийн агуулгыг 583 теле хичээл болгон хүргэж байна. Үүний зэрэгцээ 15 удаагийн интеграц хичээл, 9 удаагийн Монгол өв соёлын теле хичээлийг Та www.econtent.edu.mn сайтаас үнэгүй үзэх боломжтой.

 

Эх сурвалж: БСШУСЯ




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x