2020/04/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,780.65₮
B30
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
11:00
S26
12:00
S26
13:00
S26
14:00
S30
15:00
S30
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31

Чартер нислэгээр Сөүл рүү зорчих хүн бүр гар утсандаа тусгай аппликейшн суулгасан байх шаардлагатай

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн гурван нислэг хийж, гадаад улсаас иргэдээ татан авах болсон.

Тодруулбал, Япон улс руу нэг удаа, БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн онгоц илгээж, нийт 750 орчим иргэнийг эх оронд нь авчирна. Эхний ээлжид хоёр удаагийн нислэгийг хийж, гурав дахь удаагийн нислэгийг тусгаарлах байрны тооцоог гаргасны дараагаар хийх болсон тухай ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээлэв.

Харин тусгай үүргийн онгоцоор БНСУ руу зорчих хүн бүр гар утсандаа Өөрийгөө оношлох-Эрүүл мэндийн яамны аппликейшныг (Self-Diagnosis-Ministry of Health and Welfare) урьдчилан суулгасан байх шаардлагатай бөгөөд суулгаагүй тохиолдолд тус улсын хилээр нэвтрүүлэхгүй аж.

Уг аппликейшныг суулгасны дараа утасны дугаарын баталгаажуулалтыг Монгол Улсад хийх боломжтой ба паспортын дугаарыг БНСУ-д очсоны дараа баталгаажуулах юм.

Өөрийгөө оношлох аппликейшны ашиглах зааврыг БНСУ-ын ЭСЯ-ны энэхүү холбоосноос харна уу.

 

 

 

Эх сурвалж: МИАТ ТӨХК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x