Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлалтын байранд байх хугацааг 21 хоног болголоо"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Онцгой Комисс яг одоо хуралдаж байна.

"Дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл, 4 дүгээр сарын 3-нд Япон Улсаас тусгай үүргийн нислэгээр монгол иргэдээ авчрахаар боллоо.

Тусгай үүргийн нислэгээр ХӨСҮТ-ийн баг түргэвчилсэн оношлууртай явна.

Хоёр цаг тутамд халуун үзнэ. Ирэх зорчигчид, бүх хүн маск, бээлийтэй тогтмол байна.

Тусгаарлалтын байранд байх хугацааг 21 хоног болголоо.

Олон улсын судалгааны дүнгээр нууц үе 5.5-19 хоног байгааг үндэслэж хугацааг уртасгасан" гэсэн мэдээллийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өглөө.

Ажиглалтад байгаа иргэдийг одоогоор 14 хоног тусгаарлаж байгаа юм.

УОК-оос гаргасан шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал танилцуулах үеэрээ "Эрүүл мэндийн яамнаас шаардлага тавьж, цаашид эрсдэл их өндөр байна гэсэн дүгнэлт гаргасан. Тусгаарлагдах байранд орох цаашид ирэх иргэдийг нэг өрөөнд нэг хүн байлгах шинэ хувилбар гарсан. Ерөнхийдөө цаашид 750 иргэн хүлээж авна гэж тооцсон тул 750 өрөө хэрэгтэй болно. Дээр нь нэмээд 14 хоногийн төлбөр болох 700 мянган төгрөг нь 350 мянган төгрөгөөр нэмэгдэж, нэг сая 50 мянган төгрөг болж, өөрчлөлт орсон. 

Тусгаарлалтын байранд байх хугацааг хамгийн багадаа 21 хоног дээд тал нь 28 хоног болгох дүгнэлт гарсан.

Харин 14 хоногоо дуусгаж байгаа, нэгэнт төлбөр тооцоогоо хийчихсэн иргэдийн дараагийн долоо хоногийн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас шийдэх шийднэ.

Өөрөөр хэлбэл сүүлийн тусгай үүргийн дөрвөн онгоцоор ирсэн 1,000 гаруй иргэний хугацааг дахин долоо хоногоор сунгана.

Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагыг УОК биелүүлэх ёстой" гэлээ. 

https://www.facebook.com/iKonNews/videos/592078784718058/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.