Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд зогсоогоод байгаа билээ.
Энэхүү карантиныг үргэлжлүүлэх эсэхийг Эрүүл мэндийн яамнаас санал авч шийднэ гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өчигдөр мэдэгдсэн.
Тэгвэл дөнгөж сая Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудаст сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байгаа тухай мэдээлэл нийтэлжээ.
Уг мэдээлэлд:
ЭМЯ-ны энэхүү саналыг БСШУС-ын сайд Баасан гарагт хуралдах УОК-ын хуралдаанд танилцуулах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!