НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээ болон цаг үеийн асуудлаар цахимаар мэдээлэл хийж байна.
/2020.03.16/
ШУУД ҮЗЭХ:
Нийслэлийн хэвлэлийн албаны дарга Ц.Мөнхбаатар "Өнөөдрөөс эхлээд нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөн өнөөдөр өглөө 07:00 цагаас эхлэн нээгдсэн. Хөдөлгөөн нээгдсэн ч иргэдээс авах асуумж, халуун шалгах процесс хэвийн явагдаж байгаа. Иргэд, зорчигч, жолооч та бүхэн цааргалалгүйгээр асуумжийг бөглөөд, халуунаа хэмжүүлээд явах ёстой.
Энэ нь ямар нэг эрсдлээс хамгаалж байгаа хэрэг. Эргээд эрсдэлтэй тохиолдол гарвал хохирол, гарз багатайгаар даван туулах боломжийг олгож байгаа үйл явц.
Нийслэлийн Засаг даргын А/333 дугаар захирамжаар үйлдвэр, үйлчилгээний газрууд, аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг 7 хоног түр зогсоож ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байгаа. Ингээд үйлчилгээний газрууд өнөөдрөөс нээгдэж байна. Үүнд томоохон захууд орж байгаа.
Харин баар, цэнгээний газрууд, саун бассейн нээгдсэн юм шиг ойлгож байгаа хандлага байна. Фитнес төвүүд нээгдэхгүй. Хотын Засаг дарга нээж болох юм гэдгийг хэлсэн. Гэхдээ захирамж гараагүй учир албан ёсоор нээгээгүй. Уул руу алхах замыг мөн адил нээгээгүй байгаа. Шийдвэр гарсан хойно нь мэдээлэл өгнө.
2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл эдгээр газрын үйл ажиллагааг зогсоосон байгаа.
Захирамжид заасан газруудын үйл ажиллагааг нь зогсоосон хэвээр байгаа.
Нийтийн тээвэр хэвийн явна. Нэг автобусанд олон хүн суухгүй байх бодлогыг барьж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!