Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Автобусны карт цэнэглэх, борлуулах цэгүүд 06:00-08:00 цагт ажиллавал шимтгэлийг гурав дахин өсгөж өгнө"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
"Автобусны карт цэнэглэх, борлуулах цэгүүд 06:00-08:00 цагт ажиллавал шимтгэлийг гурав дахин өсгөж өгнө"
Sara, ikon.mn - text to speech

Автобусны карт цэнэглэх, борлуулах цэгүүд өглөөд эрт онгойдоггүй, оройн цагаар ажилладаггүй гэх шүүмжлэл иргэдийн дунд их байдаг. Уг асуудлыг шийдвэрлэх, цэгүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр "Улаанбаатар смарт карт" ХХК ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж буй талаар тус компанийн Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргалаас тодрууллаа. 

-Нийслэлд автобусны карт цэнэглэх, борлуулах хэдэн цэг бий вэ?

-Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар автобусны карт борлуулах, цэнэглэх 567 цэг иргэдэд үйлчилж байна. Эдгээр нь голчлон автобусны буудлын ойролцоох түргэн үйлчилгээний цэг, 24 цагийн үйлчилгээтэй сүлжээ дэлгүүрүүд юм.

Манай компаниас цэгүүдийн тоог нэмэгдүүлэхээр "Повер софт" компанитай хамтран Ontime пос үйлчилгээг ашигладаг аж ахуйн нэгжүүд смарт карт цэнэглэх боломжийг бий болголоо. Өөрөөр хэлбэл, ontime посын үйлчилгээг ашигладаг аж ахуйн нэгжүүд манайд хандан автобусны карт цэнэглэх цэг болох боломжтой болсон. 

-Карт цэнэглэх, борлуулах цэгүүд оройтож нээгээд, эрт хаадаг гэх шүүмжлэл их байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Гэрээний дагуу u-money карт цэнэглэх, борлуулах цэгүүдийг 06:00-23:00 цагт ажиллах шаардлага тавьдаг. Гэвч бодит байдал дээр цагийн хуваариа мөрддөггүй дутагдал байна. Тиймээс шаардлагыг удаа дараа биелүүлэхгүй байгаа цэгүүдийн гэрээг цуцлах, өөр аж ахуйн нэгжид шилжүүлэх хүртэл арга хэмжээг авч байгаа.

Түүнээс гадна 06:00-08:00 цагт ажиллавал олгож буй шимтгэлээ гурав дахин, 08:00-09:00 цагт бол шимтгэлийг хоёр дахин өсгөж өгөх гэх зэргээр гэрээт цэгүүдийн цагийн хуваарийг сайжруулахад санхүүгийн хөшүүргийг ашиглаж байна. 

2020 онд шугамын орлогыг нэмэгдүүлэх, бэлэн мөнгөөр зорчиж буй зөрчлийг арилгаж, картыг хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд “Ендоотой карт” урамшуулал жишиг болно. 

-Нийтийн тээврээр өдөрт хэдэн иргэн зорчиж байна вэ?

-Манай компанид смарт картаар үйлчлүүлж буй зорчигчдын тоонд суурилсан тоо гаргадаг. Үүний дагуу өдөрт ачааллаас шалтгаалан 500-700 мянга орчим зорчилт хийгдэж байна.

-Шугамын орлогод жилдээ хэдэн төгрөг цугларч байгаа вэ?

-Жилдээ 40 орчим тэрбум төгрөг байдаг. 

Автобусны карт цэнэглэх, борлуулах цэгүүд нийт цэнэглэсэн дүнгийнхээ НЭГ ХУВИЙГ шимтгэл болгон авдаг аж.