Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг IJF World Tour тэмцээнүүдээс хамгийн олон медаль хүртсэн амжилтаар дэлхийн дээд амжилт буюу Гиннесийн рекорд эзэмшихээр болжээ.
Тэрбээр Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг тэмцээнүүдэд 2010-2019 оны хооронд оролцохдоо нийт 35 медаль хүртсэн байна.
Үүнээс 11 нь алт, 11 мөнгө, 13 нь хүрэл медаль байгаа нь ийнхүү Гиннесийн дээд амжилтын эзэн болоход хүргэжээ.
Монголын жүдо бөхийн шилдэг тамирчин, Дэлхийн аваргын иж бүрэн медальт, "Visa Team", "Хүч" спорт хороо, Жи-Мобайл компанийн тамирчин М.Уранцэцэгийн амжилтуудаас:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!