Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин: Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Монгол Улсын Хөгжлийн банкнаас тайлант хугацаанд хийгдсэн голлох ажлуудаа танилцуулж байна.

Ажлаа хүлээж аваад  улс төрөөс хараат бус байх тал дээр анхаарч ажилласан" гэдгээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин мэдээллийн эхэнд дурдлаа.

Мөн тэрбээр "Тэргүүлэх салбаруудын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, активын чанарыг сайжруулах, эрсдлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тогтворжуулах зорилгыг тавин Монгол Улсын Хөгжлийн банк ажиллаж байна.

Одоогийн байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд төгрөг байгаагаас пассив талдаа 3.2 их наяд, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг байна.

2019 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зээлийн багцын чанар дээр хийсэн гол ажлын нэг нь бүтцийн өөрчлөлт, зээлийн хяналт тусгай активын хэлтэс байгуулсан явдал байлаа. Тус хэлтэс одоогийн байдлаар 704 тэрбум төгрөгийн төлбөрийн зөрчилтэй зээлүүд дээр ажиллаж байна. Үүнд нийт 22 зээлдэгч багтдаг.

Хэлтэс байгуулагдсан цагаас хойш нийтдээ 3.2 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Түүнээс гадна прокурорын байгууллагад 8 зээлдэгчийн 662 тэрбумын зээлийг шилжүүлж, хамтран ажиллаж байна.

Чанаргүй зээлийн 14 зээлдэгч дээр 45.9 тэрбумын дүнтэй зээлүүд шүүхийн шатанд явж байна.

Хөгжлийн банк одоогийн байдлаар 4 газар, 11 хэлтэс болон нийт 140 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна” гэв.

Хөгжлийн банк

  • Хүний нөөцийг чадавхжуулах
  • Олон улсын банк, болон санхүүгийн байгууллагуудтай ажилтан солилцох гэрээ байгуулах
  • Төслийн санхүүжилтийн үйл ажиллагааг зохион байгуулах мэргэшсэн боловсон хүчин бүрдүүлэхээр ажиллаж буй аж. 

Түүнчлэн Хөгжлийн банк нийт 353 тэрбум зээлийн нөхцөлийг өөрчилжээ. Үүнийг тайлбарлахдаа бизнес нь явж байгаа, мөнгөн урсгал нь батлагдаж байгаа зээлийг дэмжих үүднээс зээлийн нөхцөлийг өөрчилж, зээлийг тодорхой хугацааны дотор төлүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг мөн хэлсэн юм.

ШУУД ҮЗЭХ: 
https://www.facebook.com/iKonNews/videos/2457409334521773/