Бямба гарагт Японы нийслэл Токио хотыг хамарсан газар нутгийг далайн хүчтэй хар салхи Хагибис дайран өнгөрлөө.
Хар салхины улмаас голууд үерлэж, хөрсний нуралт үүсэхэд хамгийн багадаа 5 хүн амь үрэгдэж, 11 хүн сураггүй болсныг албаныхан мэдээлжээ. Мөн Япон даяар 90 гаруй хүн бэртэж, гэмтсэн байна. Японы зүүн хойд бүсийн 41,000 өрх гэрэл цахилгаангүй болсныг Tohoku Electric Power компани мэдээлжээ.
Японы Хоншү арлын 6 сая оршин суугчид орон гэрээ орхин нүүх зөвлөмж хүргүүлсэн юм.
Ням гарагийн өглөөнөөс эхлэн Токио хот, Японы төв болон зүүн бүс нутгуудад онц байдлыг хэсэгчлэн цуцалж, хурдан галт тэрэгний үйлчилгээнүүд сэргэж эхэлсэн байна.
Өнөөдөр өглөөний 7:00 цагийн байдлаар Хагибис хар салхины төв цэг Иватэ мужийн Мияко хотын харалдаа эргээс 130 км зайтай далайд шилжсэн байжээ.
Токио хот орчим болон зүүн хойд бүс нутгийг дайрсныхаа дараа уг байгалийн үзэгдэл Японы арлуудыг орхиж, Номхон далайн гүн рүү шилжиж байна.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!