2020/08/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.41₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
16:00
S26
21°
17:00
S26
21°
18:00
S26
20°
19:00
S26
18°
20:00
S26
16°
21:00
S29
15°
22:00
S29
13°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Зеландын супермаркет аутизмтай хүмүүст үйлчлэх цагтай болов

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг

Шинэ Зеландын хамгийн том супермаркетын сүлжээнүүдийн нэг “дуу чимээгүй цаг” буюу аутизмтай хүмүүст үйлчлэх тусгай цагийг бүх салбартаа нэвтрүүлжээ.

Зөвхөн аутизмтай төдийгүй айж түгших сэтгэцийн эмгэгтэй, эсвэл зүгээр л энгийн даруу орчинд дуртай өндөр настнууд энэ цагт үйлчлүүлж болох юм байна.

Долоо хоног бүрийн Лхагва гарагийн 14:30-аас 15:30 цагийн хооронд Countdown сүлжээний дэлгүүрүүд нь гэрлээ бүдгэрүүлж, дуу хөгжим хориглож, бараа бичүүлэхэд дуугардаг хонхны чимээг хүртэл багасгах гэнэ. Мөн нийтэд мэдээлэл хүргэх чанга яригч нь онцгой шаардлагагүй бол ажиллахгүй, бараа шинээр өрөх, тэргэнцрүүд цуглуулах ажлыг ч түр завсарлах ажээ.

Аутизмтай хүүхэдтэй тус дэлгүүрийн нэг ажилтны санаачилгаар хэсэг хугацаанд зарим салбар дээрээ туршсаны эцэст өнөөдөр бүх 180 дэлгүүртээ нэвтрүүлэхээр болсон байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

x