12:36 2019/09/27
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дууссан байна.
Шүүхээс:
Яллагдагчыг шүүхэд шилжүүлж, гэм бурууг тогтоох шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 10:00 цагт хийх тов гаргажээ.
10:19 2019/09/27
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогджээ.
Тэрбээр 2017 оны зургаадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан юм. Харин 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан.
Д.Гантулгын холбогдсон дээрх хэргүүдэд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
12:36 2019/09/27
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дууссан байна.
Шүүхээс:
Яллагдагчыг шүүхэд шилжүүлж, гэм бурууг тогтоох шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 10:00 цагт хийх тов гаргажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!