2019/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,674.62₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
15:00
S32
11°
16:00
S32
10°
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
21:00
S29
22:00
S29
-1°
23:00
S26
-1°
00:00
S26
-1°
01:00
S29
-2°
02:00
S29
-2°

Монголын хувийн дунд сургуульд багшлахаар ирсэн Ирланд иргэнийг хар тамхины хэргээр баривчилжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн иргэнийг баривчилжээ.

Тодруулбал, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 06:45 цагт Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны үр дүнд уг этгээдийн БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс баривчилсан байна. 41 настай, С нь 2019 оны наймдугаар сард манай улсад ирсэн аж.

С нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг 6 грамм хар тамхины төрөл хадгалж явсан болох нь тогтоогджээ.

Түүний биеэс шээс авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн байжээ.

 Уг гадаад улсын иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна. Түүнд шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай эх сурвалж мэдээллээ.

 

 

x