Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

П.Гялбаа: Бид жилд нэг салбар нээх зорилготой ажилладаг

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Манай улсад олон улсын стандартыг хангасан кино театр салбараа нээсээр буй.

Эдгээрийн төлөөлөл бол Зайсан Хилл цогцолборт байрладаг Азийн сүлжээ “Prime Cineplex” кино театр билээ. Тэгвэл  “Prime Cineplex” кино театр нь энэ сард дахин шинэ салбараа нээж,  үйлчлүүлэгчдэдээ бэлэг барихаар болжээ.

Иймд шинэ салбарын үйл ажиллагаа, онцлог, байршлын талаар Prime Cineplex кино театрын захирал П.Гялбаатай ярилцлаа.  

- Сайн байна уу. Prime Cineplex кино театрын хувьд Монголд нээлтээ хийгээд жил хагасын хугацаа өнгөрч байна. Шинэ салбарын нээлтийн талаар хоёулаа яриагаа эхэлье?

- Сайн байна уу. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Зайсан Хилл цогцолборт Азийн сүлжээ Prime Cineplex кино театр анхны салбараа нээсэн. Бид “нэг жилд нэг салбар” нээх зорилго тавин ажилладаг. Зорилгынхоо дагуу Prime Cineplex кино театрынхаа хоёр дахь салбарыг Home Plaza-гийн дэргэд байрлах Энканто тауэр /Encanto Tower/-т нээхээр болсонд баяртай байна. Наймдугаар сарын 30-ны өдөр нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Бидний хувьд Монголын кино театрын зах зээлд орж ирээд богино хугацаа өнгөрч байгаа ч энэ зах зээлийг илүү ихээр өргөжүүлж, хөгжүүлэхийг зорьдог. Хэдийгээр манай улсын хүн ам цөөн ч энэ төрлийн зах зээл өсөн дэмжих бүрэн боломжтой гэж хардаг. Тиймээс салбаруудаа идэвхтэйгээр  нээн ажиллаж байна.

- Энканто тауэр дахь шинэ салбарын хувьд Зайсан Хилл цогцолборын салбараас ямар онцлогтой байх вэ?

- Ямар ч бизнесийн хувьд байршил хамгийн чухал байдаг. Prime Cineplex Энканто салбар маань Энканто тауэрын дөрөвдүгээр давхарт байрлах ба өөр өөрсдийн онцлог бүхий зургаан танхимтай, нийт 440 хүний суудалтай. Prime Cineplex Zaisan салбарын хувьд мөн адил зургаан танхимтай нийт 560 хүний суудалтайгаар одоо үйлчилгээ үзүүлдэг. Ийнхүү хоёр кино театр нийлээд 1,000 хүний суудалтай болж байгаа юм.

Одоогийн байдлаар шинэ салбарын дотоод заслын ажил 99 хувьтай байгаа ба техник, тоног төхөөрөмжүүдийн туршилтын ажил хийгдэж байна.

 

Prime Cineplex кино театр нь Улаанбаатар хотын хамгийн онцгой, хамгийн олон давуу талыг цогцлоосон барилга байгууламжид салбараа нээдэг. Тиймд Энканто тауэрыг онцлон шинэ салбараа нээж байна. Тус барилгын хувьд 1-5 давхартаа худалдаа үйлчилгээ, 6-18 давхартаа өндөр зэрэглэлийн орон сууцыг цогцлоосон хос цамхагтай. Мөн шинэ салбарт хүүхдийн тоглоомын төв, трамполин парк, автомат тоглоом гэх зэрэг чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлж болох олон төрлийн энтертаймэнт хэсгүүдтэй.  

Мөн 2021 онд Энканто тауэрын хажууд тус тауэртай шилэн гүүрээр холбогдсон 34 давхар тансаг зэрэглэлийн орон сууц, оффис, шоппинг  молл  бүхий Encanto Trade Center баригдах болно.

- Кино театруудын гол илэрхийлэл нь техник, тоног төхөөрөмжийн шийдлээсээ харагддаг шүү дээ. Танай кино театрын хувьд техник тоног  төхөөрөмжийн шинэчлэлийг хэрхэн хийсэн бэ?

- Тийм ээ. Шинэ салбарынхаа техник, тоног төхөөрөмжийг хамгийн сүүлийн үеийн технологиор бүрэн шинэчилсэн. Манай кино театрын бас нэг давуу тал бол кино театрын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нийлүүлэн, угсралт суурилуулалтыг өөрсдөө хийж гүйцэтгэдэг. Мөн Солонгосын CJ группийн CJ 4DPLEX компанийн 4DX технологийг  Монголд анх удаа оруулж ирсэн түүхтэй. 

Prime Cineplex Энканто салбар нь LASER проектортой, Dolby Atmos дуугаралт бүхий нэг том танхим, 4DX танхим, хосуудад зориулсан VIP танхим, хоёр энгийн танхим болон Монголд хамгийн анхдагч Fly Tour танхимыг бий болгож байгаа. Олон нийт кино театраар үйлчлүүлэхдээ зөвхөн кино урлагийг сонирхохоос гадна дэвшилтэт техник технологид үндэслэн танин мэдэхүйн мэдлэг олж авах боломжийг олгох зорилгоор Fly Tour танхимыг гаргасан.

 Fly Tour танхим дотроо Fly Park, Fly Tour, Fly Education гэсэн гурван хэсэгтэй.

Жишээ нь Fly Education хэсэг нь оюутан сурагчдад кино контентоор дамжуулан түүхийн дурсгалт газруудаар аялуулах, одон орноор аялуулах, газрын байршил онцлогийг танин мэдүүлж, газар зүйн хичээлийг илүү сонирхолтойгоор ойлгуулж хүргэх боломжтой болно. Үүний хүрээнд ерөнхий боловсролын хэд хэдэн сургуультай хамтран ажиллах гэрээ хийсэн байгаа.

- Олон үйлчилгээг санал болгож байгаа юм байна. Тэгэхээр кино театрын үйлчилгээ гэдэг чухал ач холбогдол өгдөг байх тийм үү?

-Тийм шүү. Кино театрууд гаргаж буй контентоороо өрсөлддөггүй харин тав тух, соёл, үйлчилгээ зэргээрээ хоорондоо өрсөлддөг учраас “Prime Cineplex” кино театр нь үйлчилгээндээ маш их анхаарал хандуулдаг. Өөрөөр хэлбэл, тав тух, хүсэл сонирхолд нь нийцсэн үйлчилгээг үзүүлэхийг эрмэлздэг.

Бид хэрэглэгчдийн таван мэдрэхүй бүрт хүрч үйлчлэхийг хичээдэг

Зарим үйлчлүүлэгчид амт чанарыг эрхэмлэдэг бол зарим нь өнгө дүрс, дуу авиа, орчныг илүүд үздэг байх жишээтэй. Магадгүй энэ нь манай кино театрыг зорин ирдэг үйлчлүүлэгчдийн хувьд хамгийн том давуу тал болох болов уу.

- Үйлчилгээний төвүүдийн хувьд авто зогсоолын хүрэлцээ муутай байдаг. Тус салбарын хувьд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

- Энканто тауэр нь үйлчлүүлэгчдэдээ зориулсан 100 машины гадна зогсоол, 400 машины дотор зогсоол бүхий Encanto Parking байгууламжтай. 

- Шинэ салбарын үнэ тарифын тухайд өөрчлөлт орох уу?

- Prime Cineplex Zaisan салбартай адилхан үнийн бодлого барина. Үнэ тарифыг тооцож гаргахдаа олон судалгаа шинжилгээнд үндэслэдэг учраас асуудал үүсдэггүй.  

- Prime Cineplex кино театрын дараагийн төлөвлөгөөг сонирхож болох уу?

- Бид 2020 онд хэд хэдэн байршилд кино театрын төсөл хэрэгжүүлэхээр ажлуудаа эхэлсэн. Тухайлбал, алслагдсан дүүрэг болох Налайх, мөн Улаанбаатар хотын баруун болон зүүн хойд бүсэд кино театрын төслийн ажлуудыг эхлүүлээд байна. 

Бид цаашдаа кино урлагаар дамжуулан иргэд үйлчлүүлэгчдийг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, соён гэгээрүүлэх, боловсрол олгох үе шаттай ажлуудыг хийсээр байх болно.  

- Ярилцсанд баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.