2019/09/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
15:00
S30
12°
16:00
S32
12°
17:00
S32
12°
18:00
S32
10°
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээснийг эрдэмтэд зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN

Бидэнтэй хамт нэг галаксид оршдог, дэлхийтэй төстэй хоёр гарагийг шинээр нээснээ хэсэг эрдэмтэд өчигдөр зарлажээ.

Улмаар хүн амьдрахад хамгийн тохиромжтой 20 гарагийн жагсаалтад тэднийг багтаасан байна. Эдгээр гарагууд нь манай нарны хөрш Teegarden нэртэй одыг тойрон эргэдэг. Уг од нь Хонины (Aries) ордод 12.5 гэрлийн жилийн зайд оршдог нь харьцангуй ойрхонд тооцогдож байна.

2003 онд анх нээж байсан Teegarden нь манай нарнаас 10 дахин хөнгөн, найман тэрбум жилийн настай, температур багатай сэрүүн од юм.

 

“Шинээр нээсэн хоёр гараг нь манай нарны аймгийн гарагуудыг санагдуулам. Тэд манай дэлхийгээс бага зэрэг илүү жинтэй, шингэн хэлбэртэй ус агуулах хэмжээний амьдралд таатай байрлалтай” гэж судалгааг ахалсан Гёттингений их сургуулийн астрофизикч Матиас Цехмейстер тайлбарлаж байна.

Гарагуудын нэг нь болох Teegarden B гарагийн гадаргын температур Цельсийн 0-50 хэм буюу дунджаар 28 хэм байх өндөр магадлалтай. Уг гараг манай дэлхийн 4.9 хоногтой тэнцэх хугацаанд тэнхэлгээрээ бүтэн эргэдэг.

Хоёр дахь гараг болох Teegarden C нь Ангараг гарагтай төстэй буюу гадаргын температур нь Цельсийн -47 хэм орчим гэж таамаглаж байна. Дэлхийн 11.4 хоногтой тэнцэх хугацаанд тэнхэлгээрээ нэг бүтэн эргэдэг. 

 

Тэдгээрээс Teegarden B гараг дэлхийтэй төстэй байдлын үзүүлэлтээрээ өнөөдрийг хүртэл нээгдсэн гарагуудаас нэгдүгээрт бичигдэж байна. Тодруулж хэлбэл ирээдүйд хүн төрөлхтний колоничлох боломжтой гарагуудын хамгийн эхэнд нэрлэгдэж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today

 

x