Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нарын VII Их хуралд оролцохоор Завхан аймгаас ирсэн багш нас баржээ

Б.Ану
2019 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Багшийн нарын Их хурал энэ сард зохион байгуулагдсан билээ. Энэхүү хурал 23 жилийн дараа болж буйгаараа онцлогтой гэж зохион байгуулагчид мэдээлж байсан юм.

Багш нарын VII Их хуралд 800 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд энэ үеэр Завхан аймгийн төлөөлөл бүхий багш нараас нэг нь нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, Улаанбаатарт болсон уг хуралд оролцохоор Завхан аймгаас ирсэн "Жавхлант" цогцолбор сургуулийн бага ангийн багш Б цус харваж энэ сарын 17-ны өдөр нас баржээ.

Энэ тухай Багшийн мэргэжил дээшлүүлэх Институтийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнчимэг өргөдөлдөө бичжээ. Тэрбээр Багш нарын Их хурлын үеэр гарсан энэ хэрэг болон Багшийн хөгжлийн ордонд өнгөрсөн Бямба гарагт гарсан галтай холбогдуулан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Түүний өргөдлийг дор хавсаргав.