Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Багш нарын VII их хуралд 22-91 насны 800 төлөөлөгч оролцож байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал Төрийн ордонд эхэллээ.

Их хуралд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр сонгогдон оролцож байна.

Анхны их хурлаас 84, сүүлчийн их хурлаас 23 жилийн дараа болж буй түүхэн их хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, .Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар үг хэлж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим багшийг төрийн дээд цол тэмдгээр шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар,

  • Гончигийн Лхахүүг Монгол Улсын Ардын багш,
  • Ч.Ганбилэг, Г.Гүндэгмаа, П.Дулмаа, М.Шагдарсүрэн, С.Цээпил, А.Эрдэнэбаатар, Лхагваа нарыг Монгол Улсын Гавьяат багш цол тэмдгээр шагнасан.

Их хурлыг зохион байгуулагчдын мэдээлснээр Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчдийн 20.6% нь эрэгтэй, 79.4% нь эмэгтэй багш байна.
Насны бүлгээр авч үзвэл:

  • 35 хүртэлх насны залуу багш 12,4%,
  • 36-45 хүртэлх насны багш 28.8%,
  • 46-55 хүртэлх насны багш 46.7%,
  • 56-65 хүртэлх насны багш 10.6%,
  • 66-аас дээш насны ахмад багш 1.4%-ийг эзэлж байна.

Ажилласан жилээр авч үзвэл,

  • 2-9 жил ажилласан багш 8.3%,
  • 10-19 жил ажилласан багш 24.6%,
  • 20-29 жил ажилласан багш 35.4%,
  • 30-39 жил ажилласан багш 29.2%,
  • 40-өөс дээш жил ажилласан багш 2.4%-ийг эзэлж байна.

Боловсролын зэргийг авч үзвэл,

  • доктор 23,
  • магистр 307,
  • бакалавр 324,
  • дипломын 54,

Их хурлын хамгийн ахмад төлөөлөгч Монгол Улсын Гавьяат багш Ц.Балхаажав, өдгөө 91 настай бол хамгийн залуу төлөөлөгч Налайх дүүргийн 119-р сургуулийн багш Г.Тэгшсүрэн, 22 настай байна.

фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг