Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Багшийн хөгжлийн ордны В1 давхарын лифтний хөндийд гал гарсан байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Багшийн хөгжлийн ордонд гал гарсан гэх дуудлага өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. 

Галын шалтгааныг Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Өдөр 12 цаг 57 минутанд  гал гарсан гэх дуудлага ирсэн. Нийслэлийн гал унтраах албаны ажилтнууд шуурхай ажиллаж  галыг унтраасан. Гал Багшийн хөгжлийн ордны В1 давхрын лифтний хөндийд гарсан байсан. Нарийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Мөн арван хүнийг утаажилтийн бүсээс гаргаж найман хүнийг нь 103-т хүлээлгэн өгсөн ба эмнэлэгт очсон иргэдийн биеийн байдал сайн байгаа" гэлээ.