Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан төмөр замын талаар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
Сайд Б.Энх-Амгалан: Өнөөдрийн гарсан Засгийн газрын тогтоолоор Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414.6 километр төмөр замыг Монгол Улс өөрийн дотоодын бололцоог ашиглан барих боллоо. Энэ жил Эрдэнэс Таван толгойн цэвэр ашиг 807 тэрбум төгрөг болсон ба үүний 750 тэрбум төгрөгийг Монголын төмөр замын бондыг худалдаж авах зарчмаар дотоодын бүтээн байгуулалт болгохыг батлаад байна.
Ингэснээр дотоодын бүтээн байгуулалт болох юм. Бонд гаргагч нь Монголын Төмөр зам, бонд худалдаж авч буй байгууллага нь Эрдэнэс Таван толгой харин гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч нь Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штаб юм. Өөрөөр хэлбэл бид цэргийнхээ хүч, бололцоогоор бүтээн байгуулалтыг босгох юм.
Үүнд 1,800 цэргийн албан хаагч оролцох ба санхүүгийн асуудал шийдэгдсэн тохиолдолд тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
Монголчууд төмөр замыг өөрсдөө барьснаар 1.2 сая ам долларт багтаах ба гадныханаар бариулах бол Солонгосчууд 1 км замыг 2.8 сая, бусад орныхон 3.2 сая доллараар барихаар байгаа юм.
Тус замыг барьж дууссанаар төмөр замын тээвэрлэх өртөг болох нэг километрт 32 доллар байгаа бол найман ам.доллар болж буурах юм. Энэхүү зам дээр 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломж бололцоо байна.
Суурь бүтэц нь 780 гаруй тэрбум төгрөг байна. Төгрөгөөр бодож буй нь дотоодын худалдан авалт болон ажиллах хүч болох цэргүүдийн цалин хөлс, дотоодын худалдан авалт зэргийг хийх юм. Нэг цэргийн цалин хөлс 2 сая төгрөг байхаар тооцож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!