Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Аврагчид гуравдугаар сарын 1-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг 3-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 12:55 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргалаа.
Нурангид дөрвөн иргэн дарагдсан юм. Одоо үлдсэн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!