ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ослын голомт руу очих замыг засварлаж, ус соруулах хоолойн холболтыг хийж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:53 2019/03/01

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, нурангид дарагдсан дөрвөн иргэн, КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозерыг гаргах ажиллагааг явуулж байна.

Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир дахин нуранги болох эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулах хүндрэлтэй байгаа аж.

Одоогийн байдлаар аврагчид нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж байна. Мөн бульдозерыг татан гаргахын тулд троссын холболтыг хийхээр дөрвөн аврагч дөрвөн метрийн гүнтэй, шавартай усанд 1-6 удаагийн шумбалт хийгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
 
 

 

12:48 2019/03/01

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Эко Алтан Заамар" компанийн уурхайд гарсан ослын газрын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Цагдаагийн байгууллагад ослын дуудлага 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 17:50 цагт ирсэн.

Цагдаагийн байгууллага Онцгой байдлын алба хаагчидтай хамтран аврах ажиллагаанд оролцож байгаа. Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар нурангид дарагдсан дөрвөн ажилтныг гаргаагүй байгаа гэх мэдээллийг ирүүлсэн.

Нурангид дарагдсан "Эко Алтан Заамар" компанийн дөрвөн ажилтан 1988-1960 онд төрсөн. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна" гэлээ.

 

11:30 2019/03/01

"Дарагдсан ажилчдын хаана байж болзошгүйг тогтоочихсон"

Хөрсний нуралт болсон уурхайд аврах багийг ахлан ажиллаж буй Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Осол гарсан өдөр уурхайн талбайд ажиллаж байгаад дарагдсан дөрвөн хүний хоёр нь эксковатор болон бульдозертойгоо шороонд дарагдсан бол насос дээр ажиллаж байсан хоёр хүн нурангиас зугтаж байгаад дарагдсан байна. Энэ мэдээллийг тухайн үед газар дээр нь ажиллаж байсан мастераас тодруулаад, ажилчид хаана байж болзошгүй вэ гэдгийг тогтоочихсон.

Тиймээс дарагдсан иргэдийг яаралтай гаргаж авмаар байна. Гэсэн ч усны түвшин өндөр, нэмж хана даган ус урсаж байгаа, дахин нуралт үүсэх эрсдэлтэй байгаа учраас аврагчид орж чадахгүй байна" хэмээн ярилаа.

10:50 2019/03/01

Осол болсон уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байна

Төв аймгийн Заамар сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т орших Баянголын амны Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн,  КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозер дарагдсан осол гарсан.

Уг осол болсон даруйд хоёр иргэнийг эсэнд мэнд гаргасан бөгөөд ослын дуудлагыг Онцгой байдлын байгууллагад мөн өдрийн 16:00 цагт ирүүлсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр ослын газарт очин шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна.

Мөн Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Үндэсний аврах бригадын дөрвөн алба хаагч өнөө өглөө ослын газарт очин, хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа.

Осол болсон уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

10:17 2019/03/01

Хөрсний нуралт болсон “Эко Алтан Заамар” компанийн уурхайд аврах ажиллагаа үргэлжилж байна

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд хөрсний нуралт болсон тул аврах ажиллагаа хийгдэж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

Нуранги өчигдөр үдээс хойш болж хоёр техник, зургаан хүн дарагдсан. Хоёр хүнийг нурангиас гарган эмнэлэгт хүргэсэн. Аврагчид үлдсэн дөрвөн хүнийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгааг албаны эх сурвалж хэллээ.

Ослын газарт ажиллаж байгаа ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан аврах багийнхантай холбогдох гэсэн боловч сүлжээгүй байгаа юм.

Түүнчлэн ослын газарт МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан болон Төв аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нар ажиллаж, нөхцөл байдалтай холбогдуулан тус компанийн үйл ажиллагааг зогсоожээ.

Бид ослын газрын нөхцөл байдлын талаар тодруулан дахин мэдээлэл хүргэх болно.

 

10:50 2019/03/01

Осол болсон уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байна

Төв аймгийн Заамар сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т орших Баянголын амны Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн,  КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозер дарагдсан осол гарсан.

Уг осол болсон даруйд хоёр иргэнийг эсэнд мэнд гаргасан бөгөөд ослын дуудлагыг Онцгой байдлын байгууллагад мөн өдрийн 16:00 цагт ирүүлсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр ослын газарт очин шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна.

Мөн Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Үндэсний аврах бригадын дөрвөн алба хаагч өнөө өглөө ослын газарт очин, хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа.

Осол болсон уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

11:30 2019/03/01

"Дарагдсан ажилчдын хаана байж болзошгүйг тогтоочихсон"

Хөрсний нуралт болсон уурхайд аврах багийг ахлан ажиллаж буй Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Осол гарсан өдөр уурхайн талбайд ажиллаж байгаад дарагдсан дөрвөн хүний хоёр нь эксковатор болон бульдозертойгоо шороонд дарагдсан бол насос дээр ажиллаж байсан хоёр хүн нурангиас зугтаж байгаад дарагдсан байна. Энэ мэдээллийг тухайн үед газар дээр нь ажиллаж байсан мастераас тодруулаад, ажилчид хаана байж болзошгүй вэ гэдгийг тогтоочихсон.

Тиймээс дарагдсан иргэдийг яаралтай гаргаж авмаар байна. Гэсэн ч усны түвшин өндөр, нэмж хана даган ус урсаж байгаа, дахин нуралт үүсэх эрсдэлтэй байгаа учраас аврагчид орж чадахгүй байна" хэмээн ярилаа.

12:48 2019/03/01

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Эко Алтан Заамар" компанийн уурхайд гарсан ослын газрын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Цагдаагийн байгууллагад ослын дуудлага 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 17:50 цагт ирсэн.

Цагдаагийн байгууллага Онцгой байдлын алба хаагчидтай хамтран аврах ажиллагаанд оролцож байгаа. Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар нурангид дарагдсан дөрвөн ажилтныг гаргаагүй байгаа гэх мэдээллийг ирүүлсэн.

Нурангид дарагдсан "Эко Алтан Заамар" компанийн дөрвөн ажилтан 1988-1960 онд төрсөн. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна" гэлээ.

 

20:53 2019/03/01

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, нурангид дарагдсан дөрвөн иргэн, КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозерыг гаргах ажиллагааг явуулж байна.

Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир дахин нуранги болох эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулах хүндрэлтэй байгаа аж.

Одоогийн байдлаар аврагчид нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж байна. Мөн бульдозерыг татан гаргахын тулд троссын холболтыг хийхээр дөрвөн аврагч дөрвөн метрийн гүнтэй, шавартай усанд 1-6 удаагийн шумбалт хийгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
62
Зураг
ХАРАМСАЛТАЙ
9
Зураг
БУРУУ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
71 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [123.147.246.48] 2019/3/4
odoo bolloo shtee ter bazraagaas hahuuli awj bayjsan huuliinhan har huder deer bas l awaar bolson bazraa munguur shiideel ungursun odoo bolii shorondoo suuya bayan bazraa bandi bazraa bolnodoo
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.213] 2019/3/2
Севол хөлөг 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд осолдож хөлгийн гишүүдийг 2-12 жил хүртэл ял оноож кампанийн эзэн амиа хорлож. 3 жилийн дараа Севол хөлөг осолдсон ойн гашуудлын жагсаал ерөнхийлөгч Пак Кын Хег эсэргүүцлийн жагсаал болж өргөжсөн юм. Солонгос улсын иргэд шиг зөв дуугарч хариуцлага нэхдэг баймаар юм. Хариуцлага
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.238] 2019/3/2
Nuralt vvsej baigaag uulin master bitgi hel zvger togooch vilchlegch sonsood harad medej baisan baiga.deeres darga nar l ajiluul gej tushaasan bga
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.238] 2019/3/2
Ymar saihan shijignesen zaluuvhuud aaw shig min ah shig min hvmvvs ajilladag bileede araichdee zalbirhas oor zam baihgv gejvv hichneen saihan setgeltei bie binee gesen hamt olon bileede.heleh ch vg olddohgv bn amidral ahuiga deeshlvvleh gj l amia denchin tawj ar gereese hol vr hvvhed hani ijilee sanj betgeren odor honogoo toolon baidag engiin l mongol erchvvd baidag shvde
3 | 0 Хариулах
Уурхай [66.181.166.154] 2019/3/2
Уурхайд геотехникийн журам зөрчиж хэт өндөр хана үүсгэснээс нуралт үүссэн эсэхийг шалгах хэрэгтэй!!!!
1 | 0 Хариулах
Zochin [202.55.191.130] 2019/3/2
Ene uurhainuudiin hudulmuriin ayulgui ajillagaanii asuudal yagad end murdugduugui ve??, Ene kompanii udirdlaga, Mergejliin hyanaltiinhan bugd hariutslaga huleeh yostoi.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.43.45] 2019/3/2
Эко-Алтан Заамар” компанийн эзнийг шууд шоронд хий. Алтнаас өөрийг харалгүй хүний амь нас эрүүл мэндийг золиослогч. Ийм эгц доошоо ухахаар нуран шдээ.
5 | 5 Хариулах
Зочин [182.160.3.22] 2019/3/2
4 hun amid esehiig ni odoo boltol todruulaagui yum uu? yun burheg medee ve 2 honog ongorchood baihad
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.65] 2019/3/2
Энэ шуналын тулам базраа [хориотой үг] хичнээн хүний алтан амиар тоглож байнаа. Таяннуурын уурхайн хүдэр тээвэрлэлтийн замд хэдэн жолооч амиа алдав. Одоо алтны дэвнээс чинь болж 4 аавын хүү хорвоог орхилоо. Ажилчдынхаа цалин хангамжыг олигтой тавьж чадахгүй мөртлөө ламборжин, нисдэг тэрэг, даруулт завь чи монголд унаад яах юм бэ [хориотой үг] минь. Наад мөнгөө авсандаа аваад ороорой
2 | 0 Хариулах
Зочин [64.119.25.187] 2019/3/3
alna shuu
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.213] 2019/3/3
Уурхайдаа булж [хориотой үг] юм уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.44.203] 2019/3/4
харъя чамайг муу гөлөг минь амжих уу
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.4] 2019/3/2
За амьд л байгаасай бусад нь яах вэ
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.235] 2019/3/2
Ийм цагт нойтон хөрсөнд оройдоо л хөлдөнө. Эмэгнэлтэй юм бэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.67] 2019/3/2
100 өргөн 80 метр гүн ! Энэ л ослын шалтгаан нь юм. Уурхайн инженерүүд байдаггүй юм уу энэ уурхайд? 80 метр гүн ухсан бол доор хаяж 250 метр өргөн байх хэрэгтэй хар ухаанаар ярьвал. Одоо газар хөдлөлтөөс болсон гэж булзайгаад л өнгөрнө эрх мэдэлтэй хүмүүс нь.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.188.246] 2019/3/1
Усгүй болох гэж байж, алтаар яах юм! Улсгүй болох гэж байж, амиар яах юм! Голдмэн Олон улсын Байгаль хамгаалах шагналт (Goldman Environmental Prize) Онги голынхон хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярын хэлсэн үг.
6 | 4 Хариулах
Зочин [59.153.114.231] 2019/3/1
Усгүй болохгүйн тулд юу хийхэв? Цөлжилт хуурайшилтын эсрэг яаж тэмцэхэв? Буу бариад бульдозер руу буудах уу? Эсвэл шинжлэх ухааны үндэстэй судалгаа явуулж далан, хиймэл нуур байгуулж усны эх үүсвэр нэмэгдүүлэх үү? Мөнхбаяр та хоёрынхоор аль үр дүнтэй арга вэ?
4 | 1 Хариулах
Зочин [182.160.3.22] 2019/3/2
haha dalan barihaar ustai boldog gej haanaas sonsoov?
0 | 0 Хариулах
Зочин [64.119.26.213] 2019/3/2
Мангуу минь гадагш урсгалтай гол мөрөн дээр далан боом байгуулж усны нөөц бий болгох нь хүн төрөлхтөнд бол шинэ зүйл биш. Танай мал төрөлтөн сонсоогүй нь аргагүй
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.235] 2019/3/2
Даланг эрчим хүчний эх үүсвэр богох гэж үүсгэдэг гэж мэднэ. Түүнээс биш далангаас доош экологи алдагдаж загас амьтан үхдэг гэж зөндөө уншиж байсан. Мал төрөлтөн минь үүнээс болж усгүй болдогийг мэдэж байна. Танай төрөлтөнд холыг харах ухаан хүрэхгүй олныг дагагч савсагануур төрөлтөн биз.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.25.213] 2019/3/3
Өмхий малын өмхий тожиг минь зөвхөн эрчим хүч биш усан хангамжийн зорилгоор бүтээсэн далан байдаггүй гэж шаах уу. Загас нэвтрүүлэх суваг энэ тэр гэж танай мал төрөлтөн сонсоогүй л биз мэдээж
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.190] 2019/3/1
1960-1988 ym 1988-1960 bish
1 | 5 Хариулах
Зочин [178.115.131.134] 2019/3/1
Зүгээр байсан газрыг сэндийлээд, тэрэндээ өөрсдөө булшлагдаж байгаа юм.
2 | 5 Хариулах
Зочин [59.153.114.231] 2019/3/1
Таны байшинг бас зүгээр байсан газрыг ухаж барьсан. Байшиндаа дарагдаад үхвэл бас л хохь чинь шүү дээ
15 | 2 Хариулах
Зочин [64.119.19.13] 2019/3/1
Mongol uls uul uurxaigui bn gd tusuulchih neg ehled
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.35] 2019/3/1
Хүний амь насны тухай ярьж байхад тэс хөндлөн юм яриад явчихдаг оркууд юмаа. Тусдаа асуудлыг ялгаж салгаач. Амьд байгаа байгаасай л гэж залбиръя. Хүлээж байгаа хүмүүст цаг ямар удаан өнгөрч байгаа бол. Тус болохгүй байж хуцаад байгаа оркууд жигшмээр амьтад юм.
14 | 2 Хариулах
ylnashd [202.9.42.254] 2019/3/1
mongol yalna xaxa
2 | 4 Хариулах
Зочин [178.115.131.134] 2019/3/1
Үхвэл үхэж л байг. Байгалиа сүйтгэхээр тэгдэг юм.
4 | 23 Хариулах
арчаагүй авилгачдаа хараа [202.9.42.49] 2019/3/1
яахнавдээ чи, жирийн муусайн ажилчид шд хоногийнхоо хоолыг бэдэрч л яваа улсууд, харин ч ажил хийдэг эгэл жирийн залуусаа бид алдаад дуусч байна
37 | 2 Хариулах
Зочин [202.179.31.106] 2019/3/1
Авилгач, ЖДҮчдээ яах ч үгүй хараад сууж байж.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.31.106] 2019/3/1
Авилгач, ЖДҮчдээ яах ч үгүй хараад сууж байж.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.231] 2019/3/1
Байгалаа сүйтгэх дээр тулбал мал аж ахуй, газар тариалан 2 уул уурхайгаас илүү байгал орчинд хортой судалгаагаар нотлогдсон зүйл. За тэгээд ямар ч ажил хийдэг байсан хүн амьдарч аж төрж байгаа нь өөрөө байгалын жамаараа явах бололцоогүй болтлоо үржсэн амьтан. Хэрвээ байгалаа онгон төрхөөр нь байлгая гэвэл сайн дураараа үхэх сонголт чамд байна
8 | 3 Хариулах
Зочин [178.115.131.134] 2019/3/1
Уул уурхай бол байгаль орчныг хамгийн их доройтуулдаг хүчин зүйл юм. Дараа нь хотжилт, мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэрлэл, тээврийн хэрэгсэл, хүний ахуйн амьдрал орно. 99,99 хувь нь зөвхөн хүмүүн төрөлхтнөөс үүдэлтэй.
4 | 3 Хариулах
Зочин [59.153.114.231] 2019/3/1
За уул уурхай ч бас бишээ хөө. Яг ашиглагдаж байгаа уурхай нутаг дэвсгэрийн 7% эзлэнэ. Дээр нь уурхайгаас гарч байгаа шороо бол амьд организм байдаггүй шимт хөрс биш юм. Мал аж ахуй, газар тариалан бол хамгийн ихээр хөрсний үржил шимийг үгүйрүүлж байгал орчин доройтуулдаг салбар юмаа
12 | 0 Хариулах
Зочин [91.141.1.148] 2019/3/2
мөн
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.24] 2019/3/2
Жаахан юм уншиж байж донгод тэрөндөр хөгжилтэй АНУ канад алт олборлодог л юм билээ хажууд 2 хөрш маань унаган байгаль уул ус гэж донгосолгүй алт нүүрс олборлоод болж л байна.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.21.25] 2019/3/1
Одоо ЗААМАРын нутаг бүхэлдээ нуранги болох нь байна шүү дээ!!!Газар дэлхийн "ГАГНААС"болсон алтыг нь ханаж цадахгүй ухахаа болиоч дээ!!!
4 | 2 Хариулах
зочин [66.181.168.81] 2019/3/1
Мэдлэгтэй байж попрох хэрэгтэй.
5 | 6 Хариулах
zochin [139.5.216.138] 2019/3/1
medeed poprod bgm bishu malaa
1 | 2 Хариулах
Зочин [59.153.114.231] 2019/3/1
Газрын гагнаас гэдэг хүүхдийн үлгэрт насанд хүрэгсэдийн 80% итгэдэг мулгуучууд хаана амьдардаг вэ?
8 | 1 Хариулах
Зочин [66.181.187.190] 2019/3/1
2 хүн амьд байна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.190] 2019/3/1
Ard tumniig tatvaraar daramtlaj baihaar ajilaa zuv hii
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.190] 2019/3/1
Odoo Mergejliin Hyanaltiin gazar Ajilaa hiigeechee.
0 | 0 Хариулах
B [202.126.89.54] 2019/3/1
Manai uul uurhai ayulgui ajillagaa gej yr n ih hainga bdg shde dulaarch bna nuralt ihseh n todorhoi iim ued hudulmur hamgaalin ajilyan bolon uurhain master darga nar ayula unlej surmaar yma tsaashda iim ymnas bolj osol avaar ihsej baigaag anhaarmaar yma
1 | 0 Хариулах
Уурхайчин [202.55.188.41] 2019/3/1
Эх оронд хэрэгтэй салбарт харамсалтай осол гарчээ...лус савдаг яриад байгаа улсад хэлэхэд чамд бгаа иргэний үнэмлэх гадаад паспорт байр орон сууц үйлдвэр завод цагдаа цэрэг гээд нүдний тань баыгаа бүгдэд энэ салбар гал асааж амилуулж өгсөн юм шүү
20 | 7 Хариулах
Zochin [122.201.21.25] 2019/3/1
Уул уурхай ингэж газар нутгийг маань хамраагүй байхад бид амьдраад л ирсэн.Зөв бодлогоор улс орноо ухуулалгүй авч явах хэрэгтэй биз дээ.Хамгийн эхэнд л ухаж эхэлсэн газар шороо минь өөрөө анхааруулга өгч байгаа юм биш үү!!!
3 | 4 Хариулах
зочин [66.181.168.81] 2019/3/1
Зах зээлийн эдийн засгийн нийгэмд амьдарч байгаагаа ойлгоо хө. Манай улсын эдийн засгийн нэг хэсэг нь уул уурхай дээр тогтож байна. Яагаад гэвэл 1992 онд их хувьчлалаар баялаг бүтээдэг байсан бүхнийг хувьчилсан. Тэд баялаг бүтээхээ больсон. Эдийн засагт хувь нэмэр оруулахаа больсон. Орос ах нар бүх талаар туслаж дэмждэг байсан үе аль эрт 1990 онд дууссан. Түүхээ унш, эдийн засаг судла, түүнийгээ тархиндаа боловсруулаад бодит байдалдаа бууж байж сэтгэгдэл энээ тэрээ юмаа бичиж бай.
7 | 4 Хариулах
Зочин [202.9.43.17] 2019/3/1
Neg l ih uul uurhai yarisan pizdaa nar. Uuh ch usgui bolood usaa undur uneer avhiin tsagt ta nar uul uurhainaasa nuurs alt zesee oldvorloj uugaarai. Gol gorhi rashaan gAzar doorh usnii sudliig taslahaar ingej bga um
5 | 1 Хариулах
Зочин [59.153.113.111] 2019/3/1
Mergejlin hyanaltinhan zaaval osol garsni daraa l surig uzuulj ... ingedegee boli!!! Tuluvluguut hyanalt shalgaltig hiij zaavar zuvluguu ugch b h ni tednii uureg !!!Iimd Niislelin bolon Erunhii gazrin darga narig ni ajlaas ni chuluuluh heregtei !!! Yugaa harj b san yum Dandaa l daraa ni !!!! Tuunees ter henii kompani b san ene ter ogt hamaagui, gol ni hunii ami nasni asuudal yarigdaj b a Tiim l yum bol hyanaltaa taviad uil ajillagaag ni zogsooj b hgui yasan yum! Ter KFC g har !! Bas l!!!
2 | 0 Хариулах
Зочин [202.21.106.129] 2019/3/1
Дарагдсан ажилчдыг хаана ч байгаа г тогтоочихсон гэнээ энэ юу гэсэн үг вэ????
0 | 5 Хариулах
ats [202.21.124.17] 2019/3/1
er ni bol uurhain ajillagaa yavj baihad uurhaid ajillaj baisan busad ajiltnuud, injener, dispetcheruud nurang boloh ued daragdsan ajiltnuudiin haana ajillaj baisan talaar taamag medeeleltei baisan gesn ug, ter medeelliin daguur ajijltnuudiin bairshliig taamaglaj togtooson gesn ug, iim engiin logic oilgohgui baival medeelel unshaad suuh demii baih
15 | 0 Хариулах
Hyn [202.9.43.72] 2019/3/1
Amid l bgaasai gej zalbirch bna..amid l hurdan oldoosoi.shunaltai olgoi tolgoitoi hynii ami amidral boddgyi muu darga nar bodoosoi uhaaraasai.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.24] 2019/3/1
Амьд байж ч магадгүй. Олох л хэрэгтэй.
4 | 0 Хариулах
Зочин [178.115.131.134] 2019/3/1
байгаль орчноо сүйтгэж, хохирол учруулж, амьтан алж, мод ургамал тасдаж, газар сэндийлж буй хэн ч үхэх ёстой. хүн бол дэлхий ээжийгээ мэрж буй сүүлгүй , үсгүй адгуус
1 | 3 Хариулах
Зочин [59.153.114.231] 2019/3/1
Чи баасаараа Туул голыг бузарлаж байгаа болохоор бас л үхэх ёстой. Логик гэдэг чинь энэ шүү дээ. Чамайг болон чиний хэдэн халтар авгай хүүхдийг дулаацуулахын тулд газар ухаад нүүрс шатааж агаар бохирдуулдаг. Тэгэхээр авгай хүүхэд хамаатан садан чинь бас үхэх ёстой. Орох оромжыг чинь Туулын хайрга элс, цемент төмрийг чинь мөн л газар ухаж гаргадагыг мэдэх үү? Өмхий ханхлуулсан балай минь
5 | 1 Хариулах
Иргэн [112.141.145.16] 2019/3/1
Амьд үгүйг нь олж гаргаж байж л мэднэ шүү дээ. Ямар ч байсан хурдан олж гаргах хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Зочин [103.26.195.45] 2019/3/1
Нэлээд хэдэн жилийн өмнө Алтан дорнодын талбай дээр ийм нуралт болж байсан. Сайн инженерүүдийн ачаар сайн хяналт тавьж хянаж байсан учраас нэг ч техник хүн осолдоогүй. Уул уурхайд инженерийн үгийг дагадаг том гэдэстэй дарга нар ховор болсон цаг доооооо!!! Хайран залуус
11 | 0 Хариулах
UUU [203.91.115.249] 2019/3/1
Онцгойгийнхон гэж гонзгойрсон худлаа сүрийг үзүүлээд юу ч хийхгүй ангхайгаад зогссон хүмүүс бна лээ. дарга нь бараг найдваргүй одоо өнгөрсөн гээд худлаа хуцаад ТВ-д ярилцлага өгөөд суугаад бдга.Таарсан ч юмнууд бол доо.
1 | 0 Хариулах
Нараа [203.91.115.249] 2019/3/1
Нээх худлаа бөөнөөрөө аврах анги нь очиод сүрийг үзүүлээд зогсоод бна лээ. Нэг ямаад жаран ухна гэдэг л болж бна.Манай онцгой байдлынхааан гэж
3 | 6 Хариулах
Зочин [178.115.131.134] 2019/3/1
хүн аврах, эрэх чиний коммент бичдэг шиг тийм амар юм биш. малаа.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.31.6] 2019/3/1
Одоо амьд олдохгүй байх.
0 | 8 Хариулах
Зочин [64.119.22.61] 2019/3/1
Эксковатор, бульдозерт байгаа хүмүүс амьд байгаа байх даа. Хувцсаа хананд наавал ус, чийг сороод түүнийгээ сороод амьд байгаад байж болно. Одоо аврагдахаасаа өнгөрсөн гээд хаячихаж болохгүй шүү дээ. Амьд биш байлаа ч, хууль зөрчсөн байгууллагаар нь бүх зардлыг нь гаргуулаад ч болов цогцсыг нь гаргаж, хүний ёсоор оршуулах хэрэгтэй шд ээ. Ийм хогийн бодолтой Монгол хүн байх ч гэж.
23 | 0 Хариулах
Зочин [202.9.42.49] 2019/3/1
тэнгэр ивээгээсэй
2 | 1 Хариулах
Зочин [66.181.188.246] 2019/3/1
Жамд тэрслэж Этүгэн эхийн хэвлийг ухагч үрсийг тэнгэр угаасаа ивээхгүй ээ. Одоо сүнс нь там тивдээ морилж ухсан газар бохирдуулсан усаа төлөх төлөөсөө хэдэн арван үеэрээ эдэлж зовох болно.
1 | 18 Хариулах
Зочин [174.198.7.216] 2019/3/1
Uuruu chingisiin altan uragiin huh onjgotoi hvvhed ni vv
5 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/3/1
100 метер өргөн, 80 м гүн.... Аюулгүй ажиллагааны шаардлага мөрдөөгүй, үүн дээр хяналтаа сайн тавиагүй... Үр дүн нь ядарсан муу ажилчид л өртлөө дөө.
10 | 0 Хариулах
Natsag [103.57.94.230] 2019/3/1
Harin tiimee ard n bayan Bazaraa geech alt uhaj hanadaggui shunaliin tulam yah ch gui l baij baidag shudarga bus yum daa
0 | 0 Хариулах
Зочин [182.160.35.181] 2019/3/1
Лус хилэгнэжээ.Үнэхээр лус байдаг юмаа .Лус бол адгуусыг төрөл нэг догширвол тэгээд хүний аминд хүрдэг.Шүтлэггүй хүмүүс иймд гайтай
2 | 20 Хариулах
Зочин [66.181.161.24] 2019/3/1
Lusaa bugsunduu chih, odoo 2019 on chi tsag hugatsaa on toolol anduurch amidraad bna huuhee
4 | 1 Хариулах
Зочин [202.126.89.203] 2019/3/1
Энэ одоо хиймэл оюун machine learning ашигласан chatbot бичсэн юмуу 66.181.161.24 гэж? Лусыг бөгсөнд нь чихүүлээд айн? Хэрэв хүн бичсэн бол алд бие чинь хүүр болж амин сүнс чинь дэгдээд эрлэг дээр очихын цагт есөн тамын нэг болох лусын тамд чамайг илгээж хатаагаад өгөхөөр энэ өдөр ийм коммент бичсэн дээ харамсанаа чи!
0 | 5 Хариулах
Зочин [139.5.219.134] 2019/3/1
Сурвалжлагч явуулж болдоггүй юм уу.
1 | 0 Хариулах