ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн том аюул Цаг уурын өөрчлөлт, дараа нь Исламын улс, Кибер халдлага…

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Вашингтонд төвтэй Pew Research Center судалгааны байгууллага дэлхийн 26 орны иргэдийн дунд хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн том аюул заналыг тодруулах санал асуулга зохион байгуулжээ.

Ингэхэд 13 орны иргэд дэлхийн хамгийн том аюул нь цаг уурын өөрчлөлт гэж хариулсан байна.

Үүний дараа Орос, Франц, Индонез, Нигери зэрэг найман орны иргэд хамгийн том аюулыг Исламын улс террорист байгууллага гэж хариулжээ. Харин Япон, АНУ тэргүүтэй дөрвөн орны иргэд нэгдүгээр зэргийн аюул заналыг кибер халдлага гэж дүгнэсэн байна.

Ганцхан Польш улсын иргэд Оросын хүч нөлөө нэмэгдэх нь хамгийн том аюул гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Үүнээс гадна энэ удаагийн судалгаагаар АНУ-ын дэлхий дахинд үзүүлэх нөлөөлөлд том өөрчлөлт гарсныг харуулжээ. Нийтдээ 10 орны судалгаанд оролцсон иргэдийн талаас дээш хувь нь АНУ-ыг өөрийнх нь улс үндэстний хамгийн том аюул гэж дүгнэсэн байна.

Тухайлбал Мексикийн иргэдийн 64 хувь Америкийн нөлөөнд санаа зовж байгаагаа илэрхийлсэн нь Дональд Трампын засаг захиргааны бодлоготой холбоотой гэдэг нь илэрхий юм. Уламжлалт холбоотнууд болох Герман, Францын иргэдийн 49 хувь нь Вашингтоны эрх баригчдыг улс оронд нь аюул учруулж байна гэж хариулсан байна.

2013 онд Барак Обамагийн засаг захиргааны үед уг судалгаанд оролцсон нийт 22 орны дөрөвний нэг орчим нь л Америкийн аюул заналаас хамгийн их айж байгаагаа илэрхийлж байжээ.

Судалгаанд оролцогчдын цөөнх нь Умард Солонгосын цөмийн зэвсэг, Хятадын нөлөө, дэлхийн эдийн засгийн хямралаас болгоомжилж байгаагаа илэрхийлсэн ч тэргүүлэх зэргийн аюулд тооцоогүй байна.

 

Эх сурвалж: Pew Research Center

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ГАЙХМААР
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [207.194.126.1] 2019/2/13
Гадны судлаачдын дүгнэснээр Чингис Хаан байгаагүй бол дэлхийн дулаарал өдийд аль хэдийнээ бүрэн эрчимжсэн сүйрэл рүүгээ ороход маш ойрхон байх бсн гэнэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.44.253] 2019/2/12
Удахгүй Дэлхий дээр галав юүлэх болно Тэр нь галав юүлэлт нь байгалийн гамшиг бус Монгол байх болно
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.196] 2019/2/13
Тэгээд одоо яахав, дэлхийн төлөө сайн дураараа амиа хорлох уу?
0 | 0 Хариулах
Зочин [77.111.247.136] 2019/2/12
Цаг уурын өөрчлөлт гэсэн юм байхгүй, энэ бол коммунистуудын худал ухуулга
0 | 1 Хариулах
Зочин [151.0.77.87] 2019/2/12
Yamarch medleggui irgvv har tumus n medegdej bnda
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.17] 2019/2/12
Чи ч нэг эргүү нөхөр байна даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.174] 2019/2/12
Ehleed yavgan tsereg daraa n
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.174] 2019/2/12
Nisvaanis ihedeheer
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.25] 2019/2/12
НИРВААНЫГ СОНГОХ УУ?
0 | 0 Хариулах
Зочин [202.170.68.20] 2019/2/12
Japan bol argagui ee. Uwliin olympoor Orosoos Solongos ruu haldsang bodoj Zunii olympiin beltgelee bazaaj Cyber ayulgui baidliig negt tawiad baigaa
1 | 0 Хариулах
Зочин [202.179.24.34] 2019/2/12
Бид Хятадаас айдагаас ч илүүтэйгээр Польш Оросоос сүнсээ зайлтлаа айдаг
0 | 0 Хариулах
Зочин [175.223.17.173] 2019/2/12
Mglchuud oorsdoosoo aij bna
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.25] 2019/2/12
ВЭРИ ВЭРИ ГООД НҮҮС ШҮҮ ДЭЭ МОНГУЧУУДАА. ЯМАР ИХ ХУВЬ ЗАЯАГААР БИД НАР ЭЗЭН БОЛЖ ТӨРӨӨ ВЭЭ. ГЭДЭГ ДУУ БАЙДИЙМШД. ТЭР УЛУС ТӨР МӨРӨӨ ОРХИОД ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭНЭ ЗУРГИЙГ Л ХАРЧИХ. ТЭР ИСИС МИСИС ЭНЭ ТЭРИЙГ НЬ ОРОСУУД ГИТАДУУД ХУНИАД ӨГНӨ. ЭНЭ ТАЛ ДЭЭР БҮҮ АЙ. ХАРИН ТЭР КИБЕР ТЕРРОР НЬ МОНГОЛЫГ ТООХ Ч ҮГҮЙ. ЯАХАВ МАНАЙ ХЭДЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ДАРГА НАР Л ЦӨЛМҮҮЛНЭ БИЗ.ХАРИН Ц"АГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТЭР ГАЙХУУЛААД БАЙДАГ БАЯН ТАРГАН АНУС ЧИНЬ ХҮРТЭЛ СӨРЖ ЧАДАХГҮЙ ШД. МОНГОЛЧУУДЫН МАНДАЛ БАДРАЛЫН ЭРИН АЙСУЙ. 800 ЖИЛИЙН ӨМНӨ БАС НЭГЭН ИЙМ ЗАВШААН МАНАЙ ӨВӨГ ДЭЭДЭСТ ТОХИОЖ БАЙЛАА ГЭЖ.
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/2/12
800 jiliin daraagaar dahin sergej oros hyatduudiig tolgoi daraalan ustgah yum baigaam i hiih ajil ch ih baina da oros hyatad muhuuguig ugluu bur sanuulagtun
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.73] 2019/2/12
uur amisgaliin uurchlult shdee delhii suirdeg deeree tulbal mynga geopolitik ih gvrnii nuluu tsereg army ntr yriad yaahiinbee
2 | 0 Хариулах
Dgm [202.21.111.98] 2019/2/12
Уур амьсгалын өөрчлөлт!!!
2 | 0 Хариулах
Зочин [203.169.49.122] 2019/2/12
Шодрогос устасан нь Монголд нүүрлэсэн гол аюул
3 | 0 Хариулах
Бат [172.58.187.19] 2019/2/12
Кибeр бишээ Caйбэр гэвэл их дөхнө.
0 | 1 Хариулах
Sd [202.21.106.152] 2019/2/12
Монголчуудын хувьд виз гарахгүй байх л хамгийн том айдас бх даа ха ха
5 | 0 Хариулах
Зочин [103.212.119.64] 2019/2/12
Manaid bol hamgiin tom ayul hudlaa shaaasan pop ulstorchid bn daa. Oyun-erdene metiin
7 | 1 Хариулах