17:12 2019/02/01
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Зам, Тээврийн Хөгжлийн сайдыг чөлөөлөхийг дэмжсэн байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураалт явууллаа.
Санал хураалтад 55 гишүүн оролцож, 69.1 хувийн саналаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг чөлөөллөө.
17:02 2019/02/01
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ салбарын өмнөх хоёр сайд ёс зүйн асуудлаар огцорсон. Дараагийн сайд нь ёс зүйтэй байна гэдгийг яаж мэдэх вэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дараагийн сайд нарт янз бүрийн хэл ам, хэрэг түвэгт холбогдсон хүн тавихгүй. ЖДҮ-гийн хэргийг би нэг талаас сайн зүйл боллоо гэж харж байгаа. Тийм учраас дараагийн сайдад нэр дэвшүүлэх хүмүүсээ сайн судалж байгаа.
Энэ 76 бүгдээрээ муу хүн биш. Энэ дунд нэр цэвэр, төрийн мөнгө рүү гараа дүрээгүй хүмүүс байгаа. Я.Содбаатар сайд залуу улстөрч хүний хувьд өндөр ёсзүйн хариуцлага хүлээж байна. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс зээлээ төлж байгаа. Эргэн төлөлт хэдэн хувьтай байгааг би хэлж мэдэхгүй байна.
Дахин энэ сангуудаас ямар нэгэн алдаатай зүйл гаргахгүй гэж би бодож байгаа. 20 гаруй санд бүгдэд нь шалгалт оруулсан байгаа. Би Баасанхүү гишүүний хэлж байгаатай санал нэг байна. Энэ 76 гишүүн дотор ЗТ-ийн салбарыг аваад явчих чадалтай, чансаатай хүн байгаа гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Ждүг сүүлийн хэдэн сар Засгийн газрыг огцруулах хөзөр болгон ашиглалаа. Үүнийг улс төржүүлсэн. Ерөнхий сайд та хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, энэ асуудлыг яаралтай шалгаж, ил тод болгож өгөөч.
Я.Содбаатар сайд таныг ажлаа авахад ямар байв. Энэ хугацаанд юу хийв. Цаашид юу хийх шаардлагатай байна вэ.
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар: Зам тээвийн салбар бол том салбар. Хүлээгдэж байсан хэд хэдэн чухал ажил байсан. Салбарын мэргэжлийн хүмүүсээр төрийн албыг бэхжүүлэх ёстой. Тиймээс инженерүүд ажиллах ёстой гэдэг байр суурин дээр байсан. Салбарын хуулиуд сүүлийн 10 жил шинэчилсэн найруулгаар ороогүй.
Эдгээр хуулиудыг хаврын чуулганд шинэчилсэн найруулгаар оруулахаар бэлдэж байгаа. Намайг ажиллаж байх хугацаанд хэд хэдэн томоохон ажил хийгдсэн. 2020-2030 онд Улаанбаатар төмөр замын шинэчлэх том хөтөлбөр батлагдсан. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд долоо хоног БНСУ-ын талаас нэг, Монголын талаас 11 нислэг хийдэг болох гэж байна.
Онгоцны тийзийн үнэ бодитой буурах ажлуудыг хийсэн.
16:46 2019/02/01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд танилцуулсан бол Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
16:41 2019/02/01
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Зам тээвэр, боловсролын салбарын сайдууд улс төрийн нөлөөлгөөр олон удаа солигдсон. Одоо богинохон жил гаруйн хугацаа үлдсэн. Тиймээс мэргэжлийн хүмүүсээ дотроос нь сайдаар томилох ёстой гэж харагдаж байна.
Ашиг сонирхлын зөрчил, ёс зүй гэдэг зүйлийг мөрдөж байгаа гээд Зам тээврийн сайд огцорч байгаа. Дараагийн сайд нь ёс зүйн хариуцлага хүлээх чадваргүй хүн орж ирвэл манай бүлэг хүлээж авахгүй шүү.
Нийслэлийн Засаг томилогдохгүй удлаа. Засаг даргыг яаралтай томилох шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Цаашдаа төрийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх хүнийг тавиасай гэж Ерөнхий сайдаас хүсч байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гээд том зүйлийг багтаасан энэ том яамыг чадвартай хүнээс удирдуулах ёстой.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нас заадаг явдлыг буруу гэж боддог. Хамгийн чухал салбар бол боловсролын салбар. Энэ салбараа нэгт тавьж чадсаны дүнд бусад салбар нь хөгждөг. Боловсроын салбарт дорвитой өөрчлөлт хийхийн тулд мэргэжлийн чадварлаг хүн томилох шаардлагатай.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Жил гаруйн хугацаанд энэ том салбарыг удирдахад хамтарч ажилласан Ерөнхий сайд болон бусад гишүүддээ талархал илэрхийлж байна. Сайн ажилласан муу ажилласан уу гэдгийг цаг хугацаа харуулах байх.
Миний хувьд хувь улстөрчийн ёс зүйн үүднээсээ энэ шийдвэрийг гаргасан.
Төгсгөлд нь нэг зүйлийг Ерөнхий сайдаас хүсмээр байна. Манай салбарт гурван сарын өмнө томилогдож ирсэн, хууль ёсны гэж хэлж байгаа Төрийн нарийн бичгийн дарга гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч хамтарч ажиллах ёс зүйн болоод төрийн ажлын дадлага туршлагагүй хүн байгаа.
Тийм учраас та энэ том салбарыг зөв сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай хүнийг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллуулах тал дээр онцгойлон анхаараарай.
Өнөөдөр ажиллаж байгаа Б.Баярсайханыг өөрчлөхгүй бол энэ салбарын ажил явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллах чадваргүй. Албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог. Би ямар нэгэн зүйл гадагш нь ярилгүйгээр 3-4 сар өнгөрөөсөн.
16:12 2019/02/01
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гишүүд цөөхүүлээ байна. Хүний өмнөөс кноп дарахыг зөвшөөрөхгүй шүү. Маргааш чуулган хуралдана. Огцруулах чөлөөлөх асуудлаа бүгдийг нь сар шинээс өмнө шийдэж амжих уу. Боловсролын салбар гэхэд хоёр жилийн хугацаанд дөрвөн сайдын нүүр үзэж байна. Энэ асуудлыг сар шинээс өмнө шийдэж чадах уу гэдгийг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдаас асуумаар байна.
Дараагийн сайдад давхар дээлгүй оруулж ирж чадах уу. Их хурлын гишүүдээс өөр ухаантай хүн байдаггүй гэж бодоод байх юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Нэгдүгээрт, энэ долоо хоногт сайдын асуудлыг бүрэн дуусгах ёстой. Нохой жилд асуудлуудаа цэгцэлж дуусна. Гарч байгаа гахай жилдээ Засгийн газар хэвийн ажиллах ёстой. Ерөнхий сайдын хувьд энэ долоо хоногт энэ асуудлуудыг хэлэлцэж дуусгана гэсэн байр суурьтай байгаа.
Хоёрдугаарт, би Ерөнхий сайдаар томилогдохдоо кабинетаа УИХ-аас бүрдүүлнэ гэж хэлсэн. Энэ зарчимдаа хэвээр байгаа.
16:05 2019/01/31
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Эдийн засгийн Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Я.Содбаатарыг чөлөөлөхийг, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан байнгын хорооны 2018 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар сайд Ц.Цогзолмааг огцруулахыг тус тус дэмжсэн юм.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!