ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ардын уран зохиолч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст бурхны оронд оджээ

ikon.mn
2019 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр бурхны оронд оджээ.

Б.Бааст нь 1921 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд мэндэлжээ.

Тэрээр оны өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг Ерөнхийлөгчөөс гардан авч байсан юм.

Өөрийн гэсэн өнгө аястай яруу найраг, утга зохиолын өвөрмөц бүтээлүүд туурвиж, Монголын яруу найраг, утга зохиолыг дэлхий нийтэд сурталчлан таниулах болон Монголын шинэ үеийн уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолч билээ.

Түүний бүтээлүүдээс дурдвал:

  • "Гурван ишиг" /1957/
  • "Хөөрхөн Баадий" /1959/
  • "Бушуу туулай" /1967/ өгүүллэг
  • "Алтайн цэцэг" /1965/
  • "Хунгийн дууль" /1970/
  • "Хөвчийн бор" /1977/ зэрэг 60 гаруй түүвэр
  • "Мандухай сэцэн хатан" зэрэг жүжгийн зохиолыг бичсэн.

Шагнал:

  • МЗЭ-ийн шагнал /1966/ - "Намрын уянга", "Дарьсүрэн" туужаараа
  • Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ - "Хангайн бор" тэргүүтэй холбоо туужаараа
  • Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн (1999)
  • Монгол Улсын Ардын Уран Зохиолч цол (2006)
  • Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол (2018)

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [150.129.141.119] 2019/1/18
Гүн эмгэнэл илэрхийлье
0 | 0 Хариулах
Зочин [103.9.90.2] 2019/1/17
Амгалан нойрс доо
0 | 0 Хариулах
Хүн [103.10.22.9] 2019/1/17
Энэ хүмүүсийн бичсэнийг хараад үнэхээр ой гутлаа. Монголын нэгэн сод хүмүүн хорвоог орхичихоод байхад бузар хар үгээрээ хэрүүл уруул, хараал жатгын юм ярьсаар байх юм. Монголчуудын минь нэг хэсэг үнэхээр ёс суртахуун, хүн чанар, ёс жудгийн гүн доройтолд орж дээ. Яана даа яана. Гүн эмгэнэл илэрхийлье
2 | 0 Хариулах
Зочин [27.131.57.7] 2019/1/17
RIP
0 | 0 Хариулах
Зочин [104.194.24.49] 2019/1/17
Женко гэж хараалч төвдийн шагнал нь хүртэл хүний амийг авч явах хар мөртэй юм
0 | 9 Хариулах
Zochin [139.227.244.48] 2019/1/17
Гүн эмгэнэл илэрхийлье. Бурхан гэж томоор бич
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.49] 2019/1/17
царай зүс сайхан зүгээр явж байсан хүнийг энэ одоо шагналын найр энэ тэр гээд сүйд хийчихэв үү яав зайлуул.
4 | 5 Хариулах
Зочин [202.9.42.73] 2019/1/17
настай хүмүүст элдэв балай тэмдэг өгч найр наадам хийхээ болимоор юм зуу хол давах хүн байсан
5 | 1 Хариулах
Зочин [103.229.122.49] 2019/1/17
харин одоо зөв хийвэл насыг нь уртасгаж урам хайрлаж үлгэр дууриал болох л юм байгаа юм. одон угааж мөнгө олох гэдэг арга л дэмий юм байгаа юм даа.
0 | 4 Хариулах
Зочин [103.229.122.49] 2019/1/17
үнэхээр авах юмыг нь өгөхгүй үхүүлэхгүй байсан бол бас ингэж нэг хурдан явах тал байх байх.эндэгдлээр.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.198] 2019/1/17
Ум ма ни бад ми хум
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.106] 2019/1/17
Юу гээд байгаагаа Монголоор биччих!
1 | 1 Хариулах
Зочин [202.9.42.198] 2019/1/17
Амeн
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.88] 2019/1/17
Ум сайн амгалан болтугай. Баатараа амжиж аваад явлаа даа.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.106] 2019/1/17
Ум гэж юу гэж байгаа юм?
1 | 3 Хариулах
Зочин [202.179.31.45] 2019/1/17
Өөрөө сураач. Ямар залхуу хог вэ?
5 | 1 Хариулах
Зочин [103.9.90.2] 2019/1/17
Монголоороо эмгэнэл бичээч.Төвдийн үг хэллэг монгол хүнд гавъяа авчирахгүй.
0 | 3 Хариулах
Зочин [202.9.42.78] 2019/1/18
Оркуудаа гэж хэцүү хүмүүс шүү. Ккк
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/1/17
mgliin aldar tsuutai humuus min oir oirhon ih yavj bna daa ene hund amid deerni ogoh ymiigni ogch bayarluuljee ym sain amgalan boltugai
4 | 3 Хариулах