"МАНАН дэглэм"-ийн эсрэг хоёр дахь жагсаалын зохион байгуулагчид болох УИХ-ын нэр бүхий гишүүд өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж ойлголцолд хүрч чадаагүй учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүн болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах санал гаргасан.
Үүний дагуу УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Ерөнхийлөгч Х.Баттулга 16:30 цагаас ҮАБЗ-ийг хуралдуулахаар болсон тухай мэдэгдсэн.
Харин ҮАБЗ хуралдаж УИХ-ын дарга М.Энхболдыг нэн яаралтай горимоор огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргажээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 16.30 цагт яаралтай хуралдаж, зөвлөмж гаргалаа. Өнөөдөртөө багтаж УИХ-ын даргыг огцруулж болдог хуулийн төслийн бүх хэлэлцүүлгийг хийж дуусч, батлах чиглэл гарлаа" гэж мэдэгдсэн байна.
Зөвлөмж бүрэн эхээрээ:
Мөн энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй гишүүд мэдээлэл төрийн ордонд хийв. Тэд ҮАБЗ-өөс ийм зөвлөмж гарсан ч УИХ-ын гишүүд хуралдаа ирэхгүй байгаагаас асуудлыг хэлэлцэх боломжгүй болоод байна гэсэн мэдээлэл өглөө.
Л.Болд гишүүний жиргээ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!