Өсвөрийн байгаль хамгаалах элчүүдийг бэлтгэх "Ногоон паспорт" аян улс орон даяар амжилттай хэрэгжиж эхлээд байгаа билээ.
“Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны хүрээнд Ногоон паспорт сурталчлах, танилцуулах, сурагчдад тараах, мөн хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг ерөнхий боловсролын сургуулиудад байрлуулах ажлыг Улсын хэмжээнд энэ сарын 20-оос 10 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулж байна.
Одоогоор Баянхонгор аймгийн 1,500 ахлах ангийн сурагч, Дархан-Уул аймгийн 10 сургуулийн 500 гаруй сурагчдад ногоон паспорт тарааж, байгалиа хамгаалах сургалтад хамруулаад байгаа аж.
Мөн тус аянд Сэлэнгэ, Говь-Алтай аймгийн сурагчид нэгдлээ.
Эх сурвалж: БОНХЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!