Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгуулийн хороог байгуулжээ

ikon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын сонгуулийн  42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Түүнд, сонгуульд бэлтгэх ажил болон  сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол, сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэлийг хангахтай холбоотой нийт 50 орчим асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Мөн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах ажлын цаг хугацааны хуваарийг нарийвчлан гаргаж, Хэнтий аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Энэ тухай СЕХ-ны тогтоолд, тус тойрогт хамаарах сумдын сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байгуулж ажиллуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгасан байна.

 

Эх сурвалж: СЕХ