Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрыг 57.5 хувийн саналаар ОГЦРУУЛЛАА

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

21:50 2017/09/07

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. 

"Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжье" томьёоллоор санал хурааж УИХ-ын гишүүдийн 57.5 хувь нь дэмжээгүй тул Ерөнхий сайд огцрохоор боллоо. 

Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, дараагийн  Засгийн газар бүрдтэл Ж.Эрдэнэбат Засгийн газраа удирдана.

Ээлжит бус чуулганы хуралдаан хэлэлцэх асуудлаа дууссан тул өндөрлөлөө.

21:36 2017/09/07

Тэргүүлсэн танхимынхаа болон сайд нарынхаа алдааг миний бие бүрэн хариуцна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Эрхэм гишүүдээ, өнгөрсөн хугацаанд 25 жилийн хугацаанд 13 Засгийн газар ажилласан байна. Гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг гэхээсээ сөрөг үр дүнг бий болгожээ. 

Гэрэл зургийг mpa.mn

Бид улсаараа хөгжье гэвэл засаглалыг улам тогтворжуулж, тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. 

Тэргүүлсэн танхимынхаа болон сайд нарынхаа алдааг миний бие бүрэн хариуцна. Монгол Улсын Ерөнхий сайд бол энх цагт ч хүнд үед ч нөхдөө орхидог хөлгийн ахмад биш. 

Засгийн газрыг огцруулахад хуулийн баттай үндэслэл байх хэрэгтэй. Эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчид эргэж эхэлснийг энэ танхимд сууж байгаа та бүхэн мэднэ.

Тэрбээр энэ үгнийхээ дараа эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүдийг тоо баримтаар танилцуулав.

Зарим хүн манай танхимыг том төслүүдээ хөдөлгөхгүй байна гэж шүүмжиллээ. Бид зүгээр суугаагүй. Таатай цаг үеийг хүлээсэн юм. Хөдөлгөсөн нэр зүүхийн тулд Монголчууддаа ашиггүй хөдөлгөснөөс тохиромжтой цаг үед нь хөдөлгөх хэрэгтэй. 

Эдийн засаг сэргэж эхэлсэн ч хямрал дуусаагүй. Олон ажил биднийг хүлээж байна. 

Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэлийг миний бие болон манай танхим хүлээн зөвшөөрөхгүй. 

Шадар сайдыг тагнаж чагнасан гэдэг бол миний ой тоймд багтахгүй гүтгэлэг. Би хуулийн байгууллагад хандсан. Одоо энэ маргааныг хуулийн байгууллага шийдэж, үнэлэлт дүгнэлтээ гаргах байх. 

Шадар сайдаа тагнах ёс суртахуун, хүмүүжил надад байхгүйг би энэ индэр дээрээс хариуцлагатайгаар хэлье.

21:26 2017/09/07

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Огцруулах бичигт гарын үсэг зурсан юм. Миний энэ 25 жилийн хугацаанд хийсэн хамгийн хүнд шийдвэр. Монгол төрийг бодож ийм хүнд алхам хийсэн юм. 

Гэрэл зургийг mpa.mn

Би ноднин жил дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэж хэлж байсан. Давтаад хэлчих нь зүйтэй гэж бодож байна. 

Ц.Элбэгдорж гэдэг хүн Монголын улс төрийг самарсан даа. Тэр явсаар байгаад өнөөдрийн байдалд хүргэж байгаа шүү дээ. Хоёрдугаарт энэ хүний үед хууль хяналтын байгууллагад захиалгат хүнийг томилж улс төрийн цагдаа болсон. Улс төрийн цагдаа нар хэзээ ажлаа зогсоохыг би мэдэхгүй байна. 

Энэ Засгийн газрыг огцруулах баримт бичигт гарын үсэгт зурахдаа ХХБ-ны талаар УИХ-аас гарсан шийдвэрийг огт хэрэгжүүлэхгүй байгааг нь бодож зурсан юм.

Иргэд хэнд итгэхээ мэдэхээ больж байна

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “МАН-ын бүлгийн 65 тойрогтоо очих нүүргүй болсон. 2012 оны сонгуулиар АН-ыг муулаад байсан. Одоо ялгаагүй боллоо. Тийм учраас Засгийн газарт муу хувилбарыг сонгож байгаа.

Засгийн газрыг гишүүд юуг буруу хийв гэхийн оронд бүлгээ хоёр хуваагаад талцуулж байна. Хоёрдугааар ээлжийнхэн хоолондоо орох гэж байна гэх мэтчилэн зүйл ярих юм. Иргэд хэнд итгэхээ мэдэхээ больж байна” гэлээ.

21:05 2017/09/07

Нүүрсний үнийг Засгийн газар сайндаа өсгөчихөөгүй

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтийг 5.3 хувьд хүргэсэн гэж яриад байгаа боловч юунаас болов гэдгийг сайн харах ёстой. 

Гэрэл зургийг mpa.mn

Ж.Эрдэнэбатыг огцруулах гурван үндэслэл хамгийн зөөлөн үндэслэлүүд байна. 

Эдийн засгийн өсөлт бодит биш. Ноднингийн мөн үд 291 сая.ам долларын нүүрсний борлуулалт хийсэн бол энэ жил 1.3 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. 

Нүүрсний үнийг Засгийн газар сайндаа өсгөчихөөгүй юм. Олон эдийн засгийн сайн үзүүлэлтүүд бий. Инфляци 2 хувиар өсөж, төгрөгийн ханш 20 орчим хувиар суларсан байна. 

Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.3 хувиар өссөн. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд муудаад байхад нүүрсний үнэ өссөнийг эдийн засаг сайжирсан гээд байх шаардлагагүй.

Би шударга байхын тулд Засгийг огцруулахад гарын үсэг зурсан

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Гурван зүйлд гол анхаарлаа хандуулъя. Бид бүх зүйл хасах заалттай болсон эдийн засгийг хүлээж авсан нь үнэн. Чингэлтэйнхээ иргэддээ хандаж хэлэхэд би шударга байхын тулд Засгийг огцруулахад гарын үсэг зурсан.

Түүнээс өөр намынхантай нийлж Засгийн газрыг огцруулах гээд байгаа юм биш.

Хөрөнгө оруулагчид төрийнг бизнест их орж байна гэж үзэж байна. 76 сургуулийг концессээр барих боломж байгаа. Яагаад эхлүүлэхгүй байгаа юм бэ? Тойрогтоо ажиллахад нөхцөл байдал яг хэвээрээ байна.

Нийгмийн хамгааллын сайдаас хичнээн хүн ажилгүй байгаа, ажилгүйдэл ямар байгааг асуумаар байна. Зориулалтын зүйл зориулалтын хүмүүстээ очихгүй байх тохиолдол ч байна.

Багш нар цалингаа нэмүүлэх гээд байдал хүнд байна. Зөндөө багш нартай уулзлаа. Бүх багш нар цалингаа нэмүүлэхэд санал нэг байна. Одоо зөвхөн иргэдээ л болъё” гэлээ.

20:40 2017/09/07

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ. Өнөөдөр 00:00 цагаас өмнө Засгийн газрыг огцруулах асуудлыг шийднэ.

Гишүүд үг хэлж байна.

Засгийн газар сайн ажилласан

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Нэгэн бодлын эмгэнэл ч юм шиг. Намынхаа том зовлонг төрийн зовлон болгоод ярьж суугаадаа харамсаж байна. Ард түмнийхээ итгэлийг авч сонгогдсон гэж бодож байна. 

Гэрэл зургийг mpa.mn

Энэ цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газрыг сайн ажилласан гэж үзэж байгаа. МАН-аас нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг УИХ-аар батлуулж, хоёр жилийн ажлыг нэг жилд хийж гүйцэтгэх гээд чадан ядан явж байгаа гэж үзэж байна. 

Сайд нарын асуудал байсан. Бид боловсролын сайдаа хэлэлцээд сольсон шүү дээ. 

Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн эрх үүргийн тал дээр асуудал их байсан шүү.

Нэгэнт байгуулсан Засгийн газрынхаа үйл ажиллагааг сайжруулахын төлөө хийх хэрэгжүүлэх ажил их байгаа гэж үзэж байна гэв.

19:52 2017/09/07

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж буй УИХ-ын ээлжит бус чуулган 30 минутын хугацаатай түр завсарлалаа.

18:40 2017/09/07

Хэдэн сарын өмнө бурхан шиг гаргасан хүмүүсээ буг шиг болгочихлоо одоо

УИХ-ын гишүүн С.Жавхлан "Усан бороо их орсон намар орой ургац маш хүнд байгаа эгзэгтэй, хахир өвөл дөхөж байгаа үед Засгийн газрын тухай асуудал яригдаж байна. 

Миний бие улс орны хэцүү байгаа байдлаас гаргаж чадна гэсэн итгэл харагдаагүй учраас огцруулах тал дээр саналтай байгаа. 

Энэ Засгийн газар байсан байгаагүй ямар ч нэмэргүй байна. 

Өнөөдөр цалин нэмэх асуудлаар ээлжит бус хуралдаан зарлахгүй яасан юм. Нийгэмд тулгарч буй маш олон асуудал байна.

Төрийн албан хаагчийн хуулийг хэлэлцүүлээч. 

Хэдэн сарын өмнө бурхан шиг гаргасан хүмүүсээ буг шиг болгочихлоо одоо. Дараагийн томилгоог би маш анхааралтай харна, ажиглана. 

Эх оронч залуучуудаа гаргаж ирэх гэж шахна" гэв.

Засгийн газрын тогтворгүй байдал эдийн засагт эсрэг нөлөө үзүүлнэ

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "Популист аргаар улс төрийн оноог авах гэсэн нөхцөл байдал энэ хариуцлагатай танхимд гарч байгаад харамсалтай байна. 

Хэн нэгэн улс төрчийн онцгойрсон тоглолт газар авахгүй байх гэж бодож байгаа. 

Хариуцлага тооцох гэж байгаа асуудлыг би буруушаахгүй байна. Гарын үсгийн цаана юу байдаг вэ гэдгийг харах ёстой. Ард түмний асуудлыг шийдэх гэж байна уу сандал ширээний асуудал шийдэх гэж байна уу. 

Засгийн газрын тогтворгүй байдал эдийн засагт эсрэг нөлөө үзүүлнэ. Тиймээс улс орныхоо нөхцөл байдлыг анзаарч кнопоо дараасай. Засгийн газрыг өмөөрөхгүй, хариуцлага тооцох ёстой. 

Үүнийг улс төрийн асуудлаа шийдэх газраа шийдэх хэрэгтэй" гэв.

Тодорхой үр дүнд хүрсэн түвшингээ хадгалах нь чухал

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "УИХ-ын хаалттай чуулган дээр Ерөнхийлөгчийг мэдээлэл хийх үеэр зэвсэгт хүчний салбарт үүсээд байгаа асуудлыг хэлж байсан. Зэвсэгт хүчний бүх асуудал удирдлагаас хамаардаг.

Удирдлага томилгоог хийж байж бодлого хяналтаа хэрэгжүүлдэг. УИХ зэвсэгт хүчний удирдлагыг томилдог байгууллагын хувьд үүнд дээр анхаарах хэрэгтэй. Засгийн газрын ажилд алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй.

Ер нь улс орны ирээдүйг том зургаар харахын бол нэлээн эгзэгтэй цаг үед ирээд байна. Тодорхой үр дүнд хүрсэн түвшингээ хадгалах нь чухал. Асуудалд УИХ бодитойгоор хандах хэрэгтэй" гэлээ. 

18:22 2017/09/07

Засгийг сайжруулах ёстой

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат "Засаг унах болгоны ард том хулгай явдаг юм шүү гэж ард иргэд маань ярьдаг. 

Монгол Улс төртэй байна. Засаг болгонд Монгол хүн ажиллана. Энэ засаг огцорсноор энэ засгийн алдааг давтахгүй гэх баталгаа байгаа юм уу. 

Гэрэл зургийг mpa.mn

Олгой хагаравч тогоон дотроо гэдэг. МАН-ын удирдах зөвлөлийн тогтоол бий. Засгийг сайжруулах ёстой. 

Бид нийт иргэн, улсын эрх ашгийг төлөө тангараг өргөсөн. Дараагийн бүрдэх засгийн төлөө бид цагаа үрэх юм уу. 

Бид өөрөө өөрсдөөсөө шинэчлэгдэе. Энэ засгийг тогтвортой байлгаад дараагийн асуудлыг ярихыг уриалж байна.

Намынхаа гишүүдэд эв эеэ бодсон шийдвэр гаргахыг уриалж байна

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Монголчууд бүх цаг үед эв эетэй байхдаа л хүчтэй байсан. 

Бид 24:00 цаг хүртэл хуралдана. Тэгж байхдаа бид үнэхээр дотоод эв нэгдлийнхээ төлөө шийдвэр гаргана гэж найдаж байна. 

Энэ их хурал Засгийн газрыг унагавал харамсалтай байх болно. 

Сөрөг хүчний орон зайн өнөөдөр их үгүйлэгдэж байна. Нам дотроо бид сөрөг хүчин болох гээд байгаа юм уу. Тийм дүгнэлт хүртэл хийж болохоор байна. 

Сөрөг хүчин сайн болгоныг хуваалцдаг хэрнээ алдаа дутагдлыг нь эрх баригч руугаа чихдэгийг болимоор байна. 

Намынхаа гишүүдэд эв эеэ бодсон шийдвэр гаргахыг уриалж байна" гэв.

18:08 2017/09/07

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Эдийн засгийн хямралыг бид яаж даван туулах юм бэ. Дарга солихын тулд Засгийн газрыг унагаж болохгүй. 

Гэрэл зургийг mpa.mn

Зүгээр энэ Засгийн газрын ажлыг хийлгэмээр байна".

Засгийн газрыг огцруулах шаардлагыг манай намын нөхөд бий болгосон

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Харамсалтай байна. Төр гэж гэрийн маань гадаа хийх ажил их байна. Ургац хураалт, өвлийн бэлтгэл, өр гээд ийм их ажил байхад өнөөдөр ээлжит бус чуулган энэ сэдвээр хуралдаж байгаа нь өрөвдөлтэй, эмгэнэлтэй байна.

Засгийн газрыг огцруулах шаардлага гэж байна. Энэ шаардлагыг манай намын нөхөд бий болгосон гэж би үзэж байгаа. 

Энэ алхмуудыг хийлгэх кноп дарж зөвшөөрсөн хүмүүс нь бид өөрсдөө. Тиймээс бусдаас буруугаа битгий хай.

Цаашид бид улс орноо яаж авч явах вэ. Олуулаа гаргасан шийдвэрийг бодлого гэдэг юм. 

Гэр барьчихаад гэрээ цэвэрлэх гэж байгаа бол өөрсдөө л цэвэрлэх хэрэгтэй шүү дээ. Ардчилсан намынхан орж ирж баагаагүй л бод бид цэвэрлэх хэрэгтэй. 

Тийм учраас энэ улс орон, эв нэгдлээ, ард иргэдээ бодож байгаа бол гаргах гэж байгаа шийдвэрээ нөхөд маань бодох байх" гэв.

17:25 2017/09/07

Хаалттай горимоор хуралдаж Тусгай хяналтын дэд хорооны мэдээллийг сонссон УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. 

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийнхээ байр суурийг танилцууллаа. 

Намынхаа гишүүдийг тагнаж чагнах гэх мэт 1937 оныг санагдуулам болжээ

Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Эрх баригчид иргэдийн итгэл найдварыг хөсөрдүүллээ.Төрийн албанд мөнгө төлсөн чадваргүй хүмүүс олноороо томилогдсон нь төрийн албыг үнэгүйдүүллээ. 

Засгийн газар хууль дээдлэх үндсэн зарчмаа умартсан байна. Намынхаа гишүүдийг тагнаж чагнах гэх мэт 1937 оныг санагдуулам болжээ. 

Монголын ард түмэн ерөнхийлөгчийн сонгуулиар эрх баригчдад дүнгээ тавьсан. Засгийн газраас удаа дараа агуулгын алдаатай хуулийн төслийг өргөн барьж байсан. Эцэст нь Валютын сан нэрээр татвар нэмж иргэдэд хохиролтой олон шийдвэр гаргасан.

Хүүхэд эмэгтэйчүүд ахмадын асуудлыг шийдэхэд төсөв хүрэлцэхгүй хэмээн цааргалж байсан ч эрх баригчид 807.8 тэрбумын өртөг бүхий концессыг танхимынхаа гишүүдэд хуваарилсан.

Төрийн сангаас 148 тэрбум төгрөгийг өнгөрсөн сонгуулиар эрх баригчид тараасан. 

Улс төрийн цэвэр тунгалаг орчныг бий болгохын төлөө тэмцэх ёстой. Эрх мэдэл сандал суудлын төлөө тохиролцсон хөшигний арын бусармаг зүйлтэй АН тууштай тэмцэх болно" гэлээ. 

УИХ-ын гишүүд Засгийг огцруулах асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. 

Зарим гишүүд одоогийн Засгийн газар энэ хэвээрээ цаашид ажиллах нь зөв гэж үзэж байгаа бол харин зарим нь эсрэг байр суурьтай байгаа юм. 

Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярих нь зөв

Гэрэл зургийг mpa.mn

Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Би Ерөнхий сайдад нэг асуудлыг тодорхой хэлж байсан. Тагнуулын болон Цагдаагийн даргаа солих хэрэгтэй гэж хэлж байлаа. УИХ-ын гишүүдийг тагнаж чагнах зүйл хэрээс хэтэрсэн. Өөрсдийнхөө хавханд ороод та бүхэн унах гэж байна.

Өр нэмэхгүй, хүүхдийн мөнгийг хасахгүй, концесс өгөхгүй гэсэн бүгд эсрэгээр боллоо.

Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярих нь зөв.  Засгийн газар хариуцлагаас зугтаад байгаа. Ерөнхий сайд Шадар сайдыг тагнаагүй гэдгээ нотлуулах гээд дэд хороог шахаад сууж байна" гэв. 

Засгийн газар сайн ажилласан

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Хүн болгон Засгийн газрыг муу ажиллалаа гэж байна. Гэхдээ Засгийн газар сайн ажилласан. 

Тухайлбал 2017 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай болсон. 9 сарын дотор 6.6 хувийн өсөлттэй болсон гэсэн үг юм. Зээлийн хүү бууж эхэлж байгаа. Үнэт цаасны хүүг 4.5 орчмоор бууруулсан. Дампуурсан аж ахуйн нэгжүүд эргэн сэргэж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Экспорт нэмэгдэж гадаад худалдааны эргэлт сайжирсан. Нүүрсний экспорт мөн сайжирч байгааг хэлмээр байна" гэлээ. 

16:12 2017/09/07

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "МАН-ын нэр бүхий гишүүд наймдугаар сарын 23-ны өдөр өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг танилцуулах гэсэн юм. Огцруулах санал дээр Ерөнхий сайдыг ямар хууль дүрэм зөрчсөн гэдэг нь тодорхой байгаа юм.

Ерөнхий сайд бүтэн жилийн хугацаанд Яамдуудаа төрийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй. УИХ-ын дарга УИХ-ын ээлжит бус чуулганыг хэлэлцэх асуудалд хамаагүй асуудлаар завсарлуулсан. 

М.Энхболд өөртөө таалагдахгүй байгаа асуудлаа хэлэлцүүлэхгүй байхаа болъё. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиа барьж зөвхөн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцье. Бусад байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэх шаардлагагүй" гэв.

Засгийг огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүдийн санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар сонсохгүйгээр хороодын санал дүгнэлт гарчихсан

УИХ-ын дарга М.Энхболд "Тусгай хяналтын дэд хороо Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудлаар хуралдаад дууссан байна.

Засгийг огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүдийн санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар сонсохгүйгээр тогтсон. 

Тусгай хяналтын дэд хорооны даргын мэдээллийг сонсохоор УИХ-ын ээлжит бус чуулган хаалттай горимд шилжих ёстой" гэснээр хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.