ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Математикийн УЛСЫН шалгалтыг хүчингүйд тооцож, ДАХИН АВАХААР БОЛЛОО

ikon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

МЭДЭГДЭЛ

2016-2017 оны хичээлийн жилд 5, 9, 12 дугаар ангийг сурч төгсөж байгаа сурагчдаас авах улсын шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

Улсын шалгалтыг зохион байгуулахад Боловсролын үнэлгээний төвөөс шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалттай хичээл бүрээр сэдэв, даалгаврыг боловсруулж, тухайн аймаг, орон нутаг, дүүргийн БСУГ, БХ-ийн дарга нартай нууцлалын гэрээ байгуулж, улмаар сургууль бүрийн ахлах ангийн менежерүүдээр нууцлалын баталгаа гаргуулан ажиллаж байна.

Мөн шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс 2 цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн систем /www.esis.mn/ -д байршуулан, зөвхөннууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, тухайн сургууль өөрөө улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулах байдлаар ажиллаж байна.

Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын материалыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нь нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан зохисгүй, ёс бус үйлдэл гаргасан нь тогтоогдоод байна.

Иймд тус өдөр авагдсан 12 дугаар ангийн математикийн шалгалтыг хүчингүйд тооцож 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагаас дахин авах болсныг мэдэгдэж байна.

 

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
БУРУУ
9
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [175.45.21.41] 2017/5/26
Yagaad Ө гэж бичсэнгүйв? Хэзээ нь үсгээр хэзээ нь бүтэн нэрээр нь бичдэгийн бэ?
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.56] 2017/5/26
umnu jil eysh zadarsan bsan shd
0 | 0 Хариулах
Irgen [126.224.112.121] 2017/5/26
Sn beldee huuhduudee
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.53] 2017/5/26
49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,49,
1 | 0 Хариулах
Зочин [202.179.24.138] 2017/5/26
Энэ арай дэндэнээ би өөрөө 12 дугаар анги манай сургууль улсын шалгалт байтугай ЭЕШ д бэлдүүлээд өглөө 7 цагаас эхлээд орой 17 цаг зарим нь 8 аас сургуулиас гардаг энэ шалгалтаа тэр сургуулиасаа л аваачдээ бидэнд цаг бага байншдээ
3 | 0 Хариулах
Зочин [202.21.106.112] 2017/5/27
Сүртэйшд хичээлээ цагт нь хийгээл явбал ЭЕШ төгсөлтийн шалгалт нтр хүн ичмээр л амархан юм байдагшд
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.40] 2017/5/26
Эеш л битгий задраасай
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.145] 2017/5/26
Ямар хариуцлагагүй юм бэ. Тухайн сургуулийн тэр багштай л хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. 1 хүнээс болж өчнөөн олон хүүхдүүдийн хичээл зүтгэл гаргаж өгсөн шалгалт нь талаар нэг боллоо. Энэ боловсролын Яамныхны өөрсдийнх нь хариуцлаггүй байдалаас бас нөлөөлсөн. Өөрсдөө бас хариуцлага хүлээх хэрэгтэй.
6 | 0 Хариулах
Зочин [103.26.195.144] 2017/5/26
тооны боловсрол нь тухайн улс орны улс оршин тогтнохын баталгаа юм Бүх хүн тоо сурах албагүй гэвч өрлөгчин хүн сая төгрөгийн цалингаа авах тооны жижигхэн дүрэмийг мэддэг байх хэрэгтэй Монгол шиг жижиг улсад тооны боловсрол маш чухал Гэтэл нэг танхай этгээд үймүүлээд хаяж байна Иймд эрүүгийн хуулиар шийтгэх ёстой Тэр этгээд Орос Хятадад хэрэг тарьсан бол олон жилийн ял авах байсан
0 | 0 Хариулах
тэрс [66.181.160.93] 2017/5/26
Энэ шалгалтыг өгч өөрсдийгөө ямар ч ашиггүй юманд нервтүүлж байх гэж дээ.Эцсийн эцэст мөнгий нь харж л элсүүлдэг шдээ.Намар мөнгөө өгөөд л ороочдээ.
0 | 4 Хариулах
Зочин [182.160.37.93] 2017/5/26
Маш өндөр өрсөлдөх ур чадвартай хүмүүс л хэрэгтэй байна. Тэрнээс биш диплом өвөртлөөд биеийн амар хараад суух сонирхолтой нөхдүүд хэрэггүй!
0 | 0 Хариулах
зочин [150.129.141.241] 2017/5/26
Ийм хариуцлагагүй нөхдүүд бүхэл бүтэн ЕБС-н сургалт арга зүйг хариуцаж байх болждээ.Арайл биш юмаа
0 | 0 Хариулах
Зочин [202.70.46.221] 2017/5/26
Хүүхдийн ирээдүйн хувь заяа, амьдралын чиг мөр энд тодорхойлогддог. Гэтэл жилдээ ганц авдаг шалгалтаа ийм хайнга зохион байгуулах нь үнэхээр харамсалтай. Энэ мэтийн а д г и й н ш а а р н у у даас болж өнөөдөр банкинд ажиллаж байх ёстой хүн цахилгаанчин хийгээд явж байна. Шалгалтын хариу задарснаас баахан хүүхдүүд урдуур орсон.
1 | 3 Хариулах
Мэргэжил бүхэн сайхан [202.131.228.118] 2017/5/26
Банканд ажилдаг гэхээрээ нэг л лаг хүн гэж ойлгох юм аа. (Би банканд ахлах санхүүгийн шинжээч хийдэг) Цаана чинь цахилгаанчин, өрлөгчин, гагнуурчин хүүхдүүд 3 саяын цалин аваад болоод байна. Мэргэжил бүхэн сайхан. Гол нь түүндээ дуртай мэргэжлийн л байх хэрэгтэй. Түүнээс одоо банкны салбар чинь баахан банкируудаар дүүрчихээд багтах шингэх газар алга энд
17 | 0 Хариулах
Зочин [182.160.37.93] 2017/5/26
Банкинд ажилдаг Теллерүүд 10000 төгрөг зээлэч гээд явж байдаг шдээ хаха. Ингэж хүүхдээ балалдаг байхгүй юу
0 | 2 Хариулах
anxaa [202.9.40.198] 2017/5/26
zass ЭЕШ ийн шалгалт задраагүйл бол болоошд. Одоо ЭЕШ ийнхээ шалгалтыг л өмнө жилийнх шиг хайнга авч хэрхэв ч болохгүй.
1 | 1 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/5/26
Бүхэл бүтэн Улсын үйл ажиллагаа, цаг зав, зарцуулсан хөрөнгийг ганц хүн ингээд хорлон сүйтгээд байж болохгүй ш дээ, эсвэл тест задалж заран ашиг олох зорилгоор ингээд байж болохгүй.
1 | 0 Хариулах
Зочин [108.59.8.239] 2017/5/26
Ажлын байр хэрэгцээнээс хэд дахин давсан Оюутан-тай. Их Сургууль гээдг зүгээр л хэсэг хүмүүсийг бизнес шүү дээ. Нэг христийн Солонгос лам хүртэл сургууль нээгээдл байх юмдаа
4 | 1 Хариулах
Зочин [103.9.90.229] 2017/5/26
Их сургууль л яриад байх юм аа
0 | 0 Хариулах
Зочин [108.59.8.239] 2017/5/26
эээ ийм шалгалт авах хэрэгтэй ч юмуу. Буудаадл буудаадл өгдөг. Мөнгөтэй нь төгсөөдл Мөнгөгүй хаяадл дуусдаг шдээ. Боль боль!
0 | 2 Хариулах
Зочин [48.222.29.135] 2017/5/26
Тагнуултай хамтарч байна л гээд байсан тагнуул нь өмнө нь зогсоож болоогүй юм уу?
0 | 1 Хариулах
Зочин [202.131.228.118] 2017/5/26
Тагнуулын тэгээд шалгалт задрахыг хянаад сууж байх хэрэг үү. Боль доо
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.75] 2017/5/26
Хариуцлага тооцох хэрэгтэй тэр нөхөрт
2 | 0 Хариулах
Зочин [202.70.44.194] 2017/5/26
oh my God! ene ulsad hariuzlaga gej yum bna yy?
3 | 0 Хариулах
Зочин [43.242.243.35] 2017/5/26
20 tashuur janchiya
1 | 0 Хариулах