2016 оны 6 сарын 28
Монголын аялал жуулчлалын салбарын жилийн дундаж орлого нь 131-150 сая ам долларын хооронд хэлбэлздэг. Гэтэл 2016 он гарсаар эдийн засаг сэргэхгүй байгаа нь дээрх тоо энэ жилд өсөхгүй гэдгийг бидэнд сануулж байна. Гэхдээ гаднаас ирэх жуулчдаас гадна дотоодын аялагчдын идэвх өндөр болсон нь бидний хувьд сайхан мэдээ төдийгүй шинэ боломж юм. Тиймээс ikon.mn сайтын зүгээс аялал жуулчлалын компаниуд, тэдгээрийн захирал, менежерүүдэд зориулан ашиг орлогоо нэмэгдүүлж, өрсөлдөгчдөөсөө ялгарах 5 зөвлөгөөг хүргэж байна.