Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Зочид буудалд буухдаа анхаарах ТАВАН зүйл

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 7 сарын 5
www.ikon.mn

Амралт зугаалгын улирал эхэлж зочид буудлаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь гарцаагүй. Монголчууд ч Хөвсгөлөөс авхуулаад хилийн чанадаар аялал хийж, шинэ адал явдалтай учирч байгаа биз.

Алс хол аялалд гарахад зочид буудлаар заавал үйлчлүүлэх хэрэгцээ гардаг. Тиймээс зочид буудалд буухдаа анхаарах зүйлсийн талаар бяцхан зөвлөгөөг аяллын томоохон вэб сайтуудаас шүүж бэлтгэлээ.


Хувцасаа бүрэн өмсөөгүй байхдаа өрөөний үйлчилгээ захилахгүй байх

 

Хагас нүцгэн хүмүүст өглөөний цай хүргэх нь үйлчлэгчдэд тийм ч таатай биш байдаг ажээ. Ихэнх зочид өглөө босоод өлссөндөө шууд өглөөний цайгаа өрөөндөө захидаг хэдий ч хаалгаа онгойлгохдоо бүрэн хувцаслаагүй байдаг аж.

Тиймээс зочид буудалд буусан бол үйлчлэгчийг орж ирэхээс өмнө ямар нэг зүйл өмсөх нь тохиромжтой. 

Өрөөнийхөө дугаарыг хүн бүрт хэлэхгүй байх

 

Аюулгүй байдлын үүднээс энэ зөвлөмжийг өгчээ. Таны өрөөний дугаарт буудлын ажилтнууд л анхаарлаа хандуулах шаардлагатай болохоос үүнийгээ ойр хавиар нэг зарлаад явах нь зохимжгүй.

Энэ нь ганцаараа аялж байгаа эмэгтэйчүүдэд хамгийн их хамаатай.

Хаалганы тэмдгийг зөв ашиглах

 

Та үйлчлэгч эсвэл хэн нэгэн зочдыг өөртөө саад болохгүй байхыг хүсвэл “Do Not Disturb” буюу саад болохгүй байхыг хүссэн тэмдэгээ хаалганыхаа гадна талд өлгөх хэрэгтэй. Ингэвэл өрөөний үйлчлэгч хаалгыг тань тогшоод байхгүй.

Харин үүний эсрэг талын “Clean up” буюу цэвэрлэгээ гэсэн тэмдгийг хаалгандаа зүүвэл үйлчлэгч таны өрөөг цэвэрлэх болно.

Үнэт эдлэлээ баталгаатай газар хадгалах

 

Хэрэв га гадагш аялж байгаа бол зочид буудлуудад нь үнэт эдлэл, мөнгөө хадгалах зориулалт бүхий сейф бий. Чухал зүйлсээ тэнд хадгалах нь хамгийн зөв сонголт байх болно.

Харин ийм сейфгүй зочид буудалд буусан тохиолдолд чухал зүйлсээ өрөөнийхөө хамгийн найдвартай газар хадгалж, хаалгаа сайн түгжээрэй.

“Мини бар”-ыг хоослохгүй байх

 

Ихэнх зочид буудлуудад мини бар буюу амттан, уух зүйлсээр дүүрэн хөргөгч бий. Энэхүү хөргөгчнөөс та худалдан авалт хийвэл маш үнэтэй зүйлс худалдан авна гэсэн үг.

Тиймээс мөнгөө хэмнэхийн тулд амттан, уух зүйлсээ гадуур явж байхдаа ойролцоо дэлгүүрээс аваарай.