Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ТАВАН АЛХАМ

ikon.mn
2016 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монголын аялал жуулчлалын салбарын жилийн дундаж орлого нь 131-150 сая ам долларын хооронд хэлбэлздэг. Гэтэл 2016 он гарсаар эдийн засаг сэргэхгүй байгаа нь дээрх тоо энэ жилд өсөхгүй гэдгийг бидэнд сануулж байна. Гэхдээ гаднаас ирэх жуулчдаас гадна дотоодын аялагчдын идэвх өндөр болсон нь бидний хувьд сайхан мэдээ төдийгүй шинэ боломж юм.

Тиймээс ikon.mn сайтын зүгээс аялал жуулчлалын компаниуд, тэдгээрийн захирал, менежерүүдэд зориулан ашиг орлогоо нэмэгдүүлж, өрсөлдөгчдөөсөө ялгарах 5 зөвлөгөөг хүргэж байна.


1. Цогц үйлчилгээг хүргэ

Интернэт, сошиал, найз нөхөд гээд мэдээлэл авах эх сурвалжууд олон болсон учраас одоогийн аялагчид аялах газруудаа хэнээс ч илүү судлаад, мэддэг болжээ.

Иймээс хүмүүс танайд хандаж байвал мэргэжлийн, цогц үйлчилгээ хүсч байна гэсэн үг. Жишээлбэл, Танай амралтын газар завь, уурга хэрэгсэл, Wi-Fi интернэт, шумуулын тос, мэргэжлийн хөтөч багш санал болгох нь цогц үйлчилгээ юм.

Өөрөөр хэлбэл, машинаа унаад аялахаас илүү танай компанид хандвал жинхэнэ аяллыг мэдрүүлж чадахаа ойлгуул.

 

 

2. Мэдээллээ хүртээмжтэй болго

Танай амралтын газар, жуулчны баазын тухай мэдээлэл бүх “газар” байршсан байх ёстой. Жишээлбэл,

  • Мэдээлэл авахын зэрэгцээ бусад амрагчдын сэтгэгдлийг уншиж болох Фэйсбүүк, Инстаграм хуудастай байх
  • Холбоо барих утас, хаяг байршлаа лавлах төвд хүргүүлэх
  • Брошур, тараах материалыг олон газар байршуулах
  • Мэдээлэл авах албан ёсны вэб сайттай байх гэх мэт.

Эндээс онцлоод хэлэхэд, Монголчуудын хувьд амарч, аялах газраа сонгохдоо лавлах төвүүдэд их ханддаг. Тиймээс захирал, менежер таны хамгийн түрүүнд анхаарах зүйл бол тогтооход хялбар, цөөн тооны холбоо барих дугаарыг лавлах төвд бүртгүүлэх юм. Мэдээж дараа нь утсаар мэдээлэл өгөх ажилтнуудаа бэлтгээрэй.

3. Зарын дугаараа зөв ашигла

Аялал, жуулчлалын компаниудын гаргадаг ганц алдаа бол холбоо барих 5-6 утасны дугаарыг лавлах төв юм уу интернэтэд байршуулдаг. Аялагчид нэг дугаар руу 2 удаа залгаад авахгүй бол шууд л дараагийнхаа компанийг сонгодог байна. Тэгвэл танд энэ асуудлыг шийдэж болох олон боломж байгааг сануулъя.

Жишээлбэл, Юнителийн OneCall үйлчилгээ \www.onecall.mn\  байж болох юм. Танай компанид тогтооход хялбар ГАНЦ ДУГААР байх боловч тухайн дугаарын цаана 20 хүртэлх ажилчдынхаа дугаарыг оператор харгалзахгүйгээр холбож болно.

Ингэснээр эхний ажилтан дуудлага авах боломжгүй үед дараагийн ажилтанд шилжиж, хэрэглэгчээ алдах эрсдэлгүй болно.

 

 

4. Бүгдэд бэлэн бай

OneCall үйлчилгээг ашиглаж, дуудлага бүрийг алдалгүй авдаг болсон бол таны хийх дараагийн алхам нь үйлчлүүлэгчдийнхээ хүсэлт бүхэнд бэлэн байх. Аялагч, амрагчдыг ерөнхийд нь 2 хуваадаг. Үүнд, Мөнгөтэй ч цаг зав багатай нөгөө нь цаг зав ихтэй ч мөнгө багатай. Эхний хүмүүс танайхаас туршлага, цогц үйлчилгээ хүсэх бол хоёрдахь нь адал явдал, шинэ сонин бүхнийг хүснэ. Иймд танайх бүгдэд нь таалагдах аяллын багц\бүтээгдэхүүнтэй байх хэрэгтэй.  Мэдээж багц тус бүрт тохирсон үнийн саналуудыг танилцуулаарай.

5. Байнга суралц

Ингээд эцэст нь зөвлөхөд амжилттай бизнесийн гол үндэс нь хүн билээ. Удирдагч та өөрөө хөгжиж байж компани тань хөгжих болно. Хэдий та энэ салбартаа олон жилийн туршлагатай ч хүний хүсэл сонирхол байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тул үргэлж шинийг эрэлхийлээрэй. Ингээд та бүхэнд ажлын амжилт хүсье.

Жич: Уг зөвлөмжийг дэлхийд алдартай аялал жуулчлалын агент Zicasso-ийн үүсгэн байгуулагч, захирал Брайн Таны аялал жуулчлалын мэргэжилтнүүдэд өгсөн зөвлөгөөнөөс эшлэв.  

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.