Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өглөө орноосоо босоход дэм болох дуунуудыг сэтгэлзүйч тодруулжээ

A.Жаргал
2016 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хөгжмийн стриминг үйлчилгээний Spotify компани хүмүүсийг өглөө зовлонгүйгээр орноосоо босоход ямар дуу хөгжим хэрэгтэйг тодруулсан байна.

Ингэхдээ тэд сэтгэлзүйч Дэвид Гринбергтэй хамтран ажилласан бөгөөд өглөө босохдоо сонсвол зохих 20 дууны жагсаалтыг гаргажээ.

Эдгээр 20 дууг Coldplay хамтлагийн “Viva La Vida” тэргүүлж байна.

Дуунуудын сонгогдсон шалтгаан нь тэд зөөлөн, удаан эхлэлтэй, эерэг үгтэй, хүчтэй цохилт (beat) бүхий тул хүмүүсийг орноосоо сугарч эрч хүчтэй өдрийг эхлүүлэхэд нэмэр болно гэж үзжээ.

Эх сурвалж: Time.Com