Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Япон айлын МИНИМАЛИСТ амьдралыг харуулсан гэрэл зургууд

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 22
iKon.MN

Орчин үед минималист амьдралын хэв маяг хүмүүсийн анхаарлыг илүү татах болсон. Үүний гол утга учир нь хэрэггүй бүхнээсээ салж гарцаагүй хэрэгтэй зүйлстэйгээ хамт амьдрах. Ийм хэв маяг Японд хүчтэй байдаг нь тэдний Зэн Буддизмын энгийн байдлыг шүтэх үзэлтэй холбоотой.

Товчхон хэлэхэд Зэн бага зүйл нь илүү их утга учрыг агуулна гэж үздэг.

Практик талаас нь харвал минималист байх нь зардал багатай. Мөн Японд байнга газар хөдөлж байдаг тул их эд хөрөнгө хураах нь эрсдэлтэй байдаг. Газар хөдлөлтөөс үүссэн бэртэл гэмтлийн тал хувь нь дээрээс унасан эд хогшилд цохиулснаас болдог гэнэ.

Ингээд нэгэн Япон айлын гэр дотрох байдалтай танилцья.

Тэдний унтлагын өрөө нь маш энгийн, заримдаа бүр ор ч үгүй байдаг.

 

 

Хөргөгчинд нь мөн их зүйл байхгүй. Унаж хагарах зүйлгүй.

 

 

Угаалгын өрөө нь ч тун энгийн.

 

 

Нүдэнд харагдах эд зүйлс байхгүй.

 

 

Ил тавих зүйлс байсан ч нүсэр биш, эмх цэгцтэй.

 

 

Цонхны тавцанг ч тавиур болгон ашиглаж болно.

 

 

Бүх зүйлд өөрийн зориулалтын байр бий.

 

 

Хүн бүрт нэг халбага, нэг сэрээ байхад л хангалттай.

 

 

Гэрийн эзэгтэй унтдаг гудасаа хурааж байна. Нүднээс далд байвал сэтгэл санаа ч цэгцтэй болно.

 

 

Зочны өрөө ч тун энгийн. Зөвхөн ширээ, сандал тавьжээ.

 

 

Заримдаа бүр сандалгүй байх нь бий.

 

 

Энгийн эд зүйл зөвхөн ганц тоотой байх нь гол.

 

 

Гэхдээ энэ нь гоёмсог биш байна гэсэн үг биш.

 

 

Тавилга цөөн байх нь чөлөөтэй хөдлөх орон зайг нэмэгдүүлнэ.

 

 

Ширээн дээр тавих зүйлгүй байхад цэвэрхэн, цэмцгэр.

 

 

Таазны гэрэл ч энгийн байх нь зохимжтой.

 

 

Олон эд зүйлгүй үед юмсыг хайж олоход ч амархан.

 

 

Эд зүйлсийг гарт ойр байлгах боломжтой.

 

 

Энгийн дэгээнд эд зүйлсийг өлгөх нь минималистуудын гол хадгалах арга.

 

 

Минимализмын нэг гол зарчим нь нэг ангиллын эд зүйлсийг цугт нь хадгалах.

 

 

Амьдралаа эмх цэгцтэй болгосноор…

 

 

Оюун санаа ч цэгцтэй болно.

 

 

Эд зүйл бүр өөрийн байх байрлал, зориулалттай.

 

 

Цэвэрлэхэд ч хялбар.

 

 

Бас ийм байх нь үзэмжтэй харагдана.

 

 

Толгой эргүүлэх юу ч байхгүй.

 

 

Ямар саванд ямар хоол хийх тухай толгой гашилгах шаардлагагүй.

 

 

Цонхонд илүү чимэглэл хэрэггүй.

 

 

Зарим нь гэрэл зурагчдын анхаарлыг татахуйц үзэмжтэй харагдана.

 

 

Энгийн зүйлс ч сонирхолтой харагдана.

 

 

Эд зүйлсээ шинээр байрлуулах хувилбаруудыг ч бодож олоход хялбар.

 

 

Дүүрэн биш орон зай илүү их утга учиртай харагддаг.

 

 

Эх сурвалж: Business Insider