2020 оны 4 сарын 23
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг хэрэгжүүлэх үүрэг бүхий Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод явуулах зорилгын хүрээнд 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр албан ёсны mca-mongolia.gov.mn цахим хуудсаа нээлээ.