Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс болон Шведийн Хаант Улсын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар хамтарч ажиллана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

​Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд хатагтай Анн Линде Монгол Улсаас Швед Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Жанабазарыг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав.  

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Жанабазар хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, жендэрийн тэгш байдал зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурлан өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд өндөр дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах талаар хамтран ажиллахаар ярилцав.

Хоёр орны нийтлэг үнэт зүйлст тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж буйг Гадаад хэргийн сайд А.Линде онцлон тэмдэглэв.

Тэрбээр хоёр талын хүрээнд өндөр, дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглээд, ГХЯ-дын Зөвлөлдөх уулзалт хийх саналыг дэмжиж, энэ хүрээнд зөвхөн Монгол-Шведийн хамтын ажиллагааны асуудал төдийгүй, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцахад бэлэн байна гэв.

Мөн аливаа худалдаа чөлөөтэй, олон талт дүрэм журмын хүрээнд явагдах ёстой гэж Шведийн тал үздэг бөгөөд энэ чиглэлд улс орнууд цаашид хамтран ажиллах нь чухал гэж үзэж буйгаа ГХ-ийн сайд А.Линде дурдав.

Хатагтай А.Линде нь Шведийн ГХ-ийн сайдаар томилогдохоос өмнө Засгийн газартаа Худалдааны сайд болон Европын Холбооны асуудал хариуцсан сайдаар тус тус ажиллаж байжээ.        

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам