Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистан Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул И.Сэр-Одод экзекватур гардуулж өгөв

ikon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

 Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул И.Сэр-Одод 4 дүгээр сарын 16-ны өдөр ГХЯ-нд экзекватурыг гардуулж өглөө.

Төрийн нарийн бичгийн дарга шинээр томилогдсон Өргөмжит консул И.Сэр-Одод ажлын амжилт хүсээд Монгол Улс, Пакистан Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид өндөр түвшний харилцан айлчлалууд хэрэгжүүлэх, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Өргөмжит консулыг хоёр жилийн хугацаагаар томилдог байна.

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам