Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

"ЭСЯ-нд халдвар авсан иргэн "Би халдвар авчихлаа, мэдэгдэж өгөөч" гэж хэлээгүй бол мэдээллийг нь өгдөггүй"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр цаг үеийн зарим асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- Гадаадад хэдэн хүн халдвар авсан бэ. Элчин сайдын яам мэдээлэхгүй байна гэж яриад байгаа шүү дээ. Үүнд хариулт өгнө үү?

- Гадаад улсад байгаа манай иргэд коронавирусийн халдвар авсан тохиолдол гарч байна. Гэхдээ энэ тоо мэдээлэл зөвхөн ДЭМБ-ын шугамаар тухайн улсын Эрүүл мэднийн байгууллагад нууцлалтай ирдэг. Хүмүүсээс халдвар авсан иргэдийн мэдээллийг нууж байна гэх шүүмжлэлийг иргэд ЭСЯ-дад гаргаад буй.

ЭСЯ-дад халдвар авсан тухайн иргэн "Би халдвар авчихлаа, мэдэгдэж өгөөч" гэж хэлээгүй тохиолдолд тухайн иргэний мэдээллийг өгдөггүй юм. Зөвхөн ДЭМБ-ын шугамаар Монгол дахь ДЭМБ-ын төлөөлөгчийн газраар дамжуулан ХӨСҮТ уг мэдээллийг авч байгаа.  

Гэхдээ энэ тохиолдол бүрийг ЭСЯ-даас мэдэгдсэн даруйд ЭМЯ-нд мэдэгдэж байна.

- Энэтхэгт байгаа монголчууд хэцүү байна, хоол олдохгүй байна гэсэн. Хэр анхаарч байгаа бол?

- Бид зөвхөн Энэтхэгт анхаарал тавиад, Солонгос дахь иргэдийг анхаарахгүй, Америкийнхыг нь тоохгүй гэсэн зүйл байхгүй. Бүгд л адилхан. Энэтхэгт өнөөдрийн байдлаар 420 гаруй иргэн нутаг буцах хүсэлтэй байгаа. Үүний дийлэнх нь тус улсад удаан хугацаагаар сүм хийдэд шавилж суудаг хүүхдүүд байна. Хоёрдугаарт эмчилгээ хийлгэх шугамаар явсан цөөн тооны гэр бүлийн асуудал байна.

- Истанбулын нислэгээр ирж чадаагүй ой гарантай хүүхэд эмнэлэгт тусгаарлагдаад гарсан. Биеийн байдал нь хүнд байгаа гэсэн. Тэр хүүхэдтэй холбогдож байгаа юу?

- Биеийн байдал нь хүнд байгаа гэх мэдээллийг та хэнээс авсан бэ? Бид ар гэрийнхэнтэй нь байнга холбоотой байгаа. Жил гаруйн өмнө гадаадад эмчлүүлэхээр явсан, одоо ой таван сар хүрч байгаа хүүхэд. Бид Истанбулын нислэгээр авахаар ажилласан. Гэвч тухайн үед хүүхэд эмнэлэгт байсан ба эмч нь эмнэлгээс гарах зөвшөөрөл өгөөгүй. Нисэх аюултай гэж үзэж байсан тул тухайн үед онгоцонд хамрагдаж ирээгүй. Түүнээс хойш Ерөнхий консулын газар маань тухай бүрт эмчтэй нь холбоо барьж, ар гэрийнхэнтэй уулзуулахгүй гэх асуудлыг ярьж байсан.

Хамгийн гол нь хүүхдийн биеийн байдал сайжраад эмнэлгээс гарсан бөгөөд гарсныхаа дараа гадуур байр түрээслээд явж байгаа. Энэ хүүхэдэд анхаарал сулруулсан асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

ВИДЕО:

https://www.facebook.com/588990477781350/videos/244564763260839/