Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал хийгээд цаг үеийн бусад асуудлаар санал солилцов

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах ТНБД-ын орлогч Ж.Фриц-тэй видео хурал хийж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал хийгээд цаг үеийн бусад асуудлаар санал солилцов.

Элчин сайд Ё.Отгонбаяр Монгол Улсын Засгийн газрын зүгээс шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх  талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар танилцуулж, манай талын энэхүү хүч чармайлтыг дэмжиж америкийн талаас 1.2 сая ам.долларын тусламж үзүүлсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Талууд ГХЯ, Төрийн департамент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах ажлын бэлтгэлийн талаар ярилцсан бөгөөд коронавирусын тархалтын  нөхцөл байдал нь хоёр талын эдийн засаг, консулын хамтын ажиллагааны ач холбогдлыг илтгэж  байна гэдгийг тэд нэгтэй тэмдэглэв.

Коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргааныхаа зүгээс хэрэгжүүлж буй арга хэмжээний  хүрээнд АНУ-ын  Төрийн департамент нь “telework” буюу алсын зайны горимоор ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам