2021 оны 4 сарын 13
Өнөө шөнө Увсын зүүн, Завханы баруун хойд хэсгээр, маргааш өдөр Завханы зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.