Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хүннү- 2222 хорооллын дэргэдэх барилгын хашаанд хурсан зургаан тонн хогийг цэвэрлэжээ

ikon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны иргэний гомдлын дагуу “Хүннү- 2222” хорооллын дэргэдэх барилгын хашаанд хурсан хогийг цэвэрлүүлэх гомдол ирсэн юм.

Шөнийн цагаар ачааны тэрэг явах зөвшөөрөлтэй байгаа бөгөөд тус барилгын хуримтлагдсан 6 тонн хогийг ачиж тээвэрлэх ажлыг шөнийг цагаар зохион байгуулж, хариуцсан мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллав.

Хог тээвэрлэлтийн 5 ачааны тэргээр 6 тонн барилгын хуримтлагдсан хур хогийг 2021 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө ачиж тээвэрлэж дууслаа.

Цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хариуцсан талбай, нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хогоо хаяхгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна гэж Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.