Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мод бутны тарьц, суулгацын цахим үзэсгэлэн нээгдэв

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон аравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Бямба гарагт бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай.

Энэ хүрээнд БОАЖЯ-ны харьяа “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газраас “Тарьц, суулгац-2021” цахим үзэсгэлэнг нээжээ.

Цахим үзэсгэлэнд оролцож буй байгууллага, аж ахуйн нэгжүүд болон бүтээгдэхүүний талаарх нэгдсэн мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

Одоогоор тус цахим үзэсгэлэнд мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 17 аж ахуйн нэгжийн мод үржүүлгийн газарт бэлтгэгдэж буй 33 төрөл зүйлийн мод бутны тарьц, суулгац, тэдгээрийн тоо хэмжээ, үнэ, хаяг байршил зэрэг мэдээллийг оруулжээ.

Мөн мод үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийг цахим үзэсгэлэнд мэдээллээ ирүүлэн нэгдэхийг уриалав.

 


Эх сурвалж: БОАЖЯ