Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Самар түүхээр явж байсан зургаан иргэн автомашины тэвшин дээр унтаж байхдаа угаартаж нас баржээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ

Самар түүхээр явж байсан иргэд автомашины тэвшин дээр унтаж байхдаа угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл-5-р багийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 14:30 цагийн үед зургаан хүн угаартаж, нас барсан байдалтай олдсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Хэргийг тодруулбал, тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан хэрэг гарчээ. Тухайн үед гадаа унтаж байсан болон автомашины жолооч нар угаартаагүй байна.

Хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.