Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөө шөнө, маргааш өдөр зарим нутгаар салхины хурд секундэд 18-20 метрийг давж, шороогоор шуурна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Өнөө шөнө, маргааш өдөр зарим нутгаар салхины хурд секундэд 18-20 метрийг давж, шороогоор шуурна
Sara, ikon.mn - text to speech

Өнөө шөнө Увсын зүүн, Завханы баруун хойд хэсгээр,  маргааш өдөр Завханы зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Хүчтэй шороон шуурганы үеэр,

  • Гэр, орон байрнаасаа гарахгүй байх
  • Аян замд гарахаас зайлсхийх
  • Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх
  • Ойр дотныхондоо мэдээлэх
  • Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ асран хамгаалагчтай үлдээх
  • Төөрч, осгохоос болгоомжлох
  • Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх
  • Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг биелүүлэх
  • Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. 

Дэлгэрэнгүйг: http://alarm.tsag-agaar.gov.mn